Засгийн газрын тогтоолыг дур мэдэн өөрчилж, хүнд суртал гаргасан ХХААХҮЯ ШҮҮХЭД ДУУДАГДЖЭЭ!

info@yellow.mn
2022/10/03

Манай улс жилд 15 сая ширхэг арьс ширээ хогийн цэг дээр овоолдог. Энэ байдлыг шийдэхийн тулд Монгол Улсын Засгийн газар тогтоол гарган арьс ширний цогцолбор байгуулах ажлыг эхлүүлж, “Дархан арьс ширний цогцолбор” (ДАШЦ) ХХК 2018 оноос төслөө хэрэгжүүлж, өдгөө бүтээн байгуулалтын ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Тус бүтээн байгуулалтын дэд бүтцийн ажилд дэмжлэг үзүүлэх, хамтран хувь эзэмших эрхийг Засгийн газраас “Дарханы арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” (ДАШЦББ) ТӨХК байгуулан, олгосон. Гэтэл уг компани болон түүний эрхийг хэрэгжүүлэгч ХХААХҮЯ Засгийн газрын тогтоолыг өөрчлөн, үйлдвэр барьж байгуулахаар газар авч, ТЭЗҮ хийлгэж эхэлсэн нь, бодлогын гэрээгээр ДАШЦ ХХК-д шилжүүлэх мөнгийг шилжүүлээгүйгээс хувийн хэвшлийнхний барьж байгуулж байсан бүтээн байгуулалт гацжээ.

Тэгвэл уг асуудлаар ДАШЦ ХХК Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, уг хэргийг шүүх хүлээн авч, хэрэг үүсгэжээ. Тодруулбал, ДАШЦ ХХК-иас 2022.06.29-ний өдөр ХХААХҮЯ-нд өгсөн “Бодлогын гэрээг дүгнэх болон тайлбар авах тухай” хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах шийдвэр гаргуулахаар хүсэлт өгснийг ийнхүү шүүх хүлээн авч, хэрэг үүсгээд байгаа аж. Тухайн бодлогын гэрээ нь 2020 онд ХХААХҮЯ болон ДАШЦ ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ бөгөөд уг гэрээний дагуу төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрүүдийн зээлийн хүүгийн татаасыг ХХААХҮЯ-аас ДАШЦ ХХК-д шилжүүлэх ёстой байсан боловч уг ажил хийгдээгүй нь төслийн ажил гацах шалтгаан болжээ. Иймээс бодлогын гэрээгээ дүгнэж, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэн ажиллах үүргийг шүүхээс даалгуулахаар гомдол гаргасан нь энэ юм байна.

Өөрөөр хэлбэл, ХХААХҮЯ Засгийн газрын тогтоолыг дур мэдэн өөрчилж, огт өөр үйл ажиллагаа явуулж, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсныхаа төлөө буюу эс үйлдэхүй, хүнд суртлынхаа төлөө ийнхүү Захиргааны хэргийн шүүхэд дуудагдаад байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.117
    2022/10/04

    Үнэхээр гаж тогтолцоо, гаж буруу зуршил гэдэг энэ. МАН-ын нэгэн "лидер" шахам хүн: "бид юу ч хийж чадна, бас, юу ч хийлгэхгүй байж чадна" гэж улаан цайм хэлж байсан даа. Тэдэнд "дээрэм" гэдэг йолголт байхгүй, гэхдээ дээрэмдэж л байдаг. Тэдэнд "болохгүй" гэж юм байхгүй: юу ч яаж ч чаддаг... Хэцүү л дээ, хэцүү. Гол нь монголчууд мал танихдаа гайгүй, хүн танихдаа тааруу...

    Хариулах
    • 66.181.160.117
      2022/10/04

      Зохиолч, урьдын нөгөө "бүтээлч сэхээтнүүд" нийгмийг гаж тал руу, соц үзэл суртлын дагуу инженерчлэхэд ихээхэн хүчин зүтгэсэн. Хөлс мөнгөөр, нэр алдраар. Хөлс мөнгөний төлөө хийсэн нүглээ одоо засах л хэрэгтэй. Чойном, Дэндэвийн Пүрэвдорж нар алга... Ялангуяа Чойном. Эртээдхэн философч Б.Батчулуун "Сүён гэгээрүүлэгч" /ер нь "соён гэгээрүүлэгч" гэхээсээ "эргүүтүүлэгч" гэхээр санагддаг/ Соц. үед эрүүлээр сэтгэдэг ганц хүн нь Чойном байж, гэтэл өвчтэйчүүд түүнийг хамгийн аюултай "өвчтөн" гэж шорондсон гэсэн санаа хэлээд авч байсан шүү... Гэтэл анагаахыг биш, бүр архагшуулахыг хичээгсэд байх ...