Эрдэнэт үйлдвэр ган бөөрөнцгийн бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулна

info@yellow.mn
2022/09/16

Уул уурхайн 100 жилийн ойг угтан Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд 100 бүтээлч ажил санаачлан хэрэгжүүлэх аян зарласан. Энэ ажлын хүрээнд Ган бөөрөнцгийн цехийн хамт олон дөрвөн бүтээлч ажил хийхээр төлөвлөжээ. Тус цех үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилгоор хатаалтын усны температурыг тохируулах, ган бөөрөнцгийн температурыг хөргөх зорилгоор 22 метрийн урттай конвейрийг дотоод нөөц боломжоо ашиглан хийгээд байна. Мөн нийгмийн чиглэлээр мод тарих,эрүүл мэндийн замаа засаж тохижуулах аж. 

Цехийн ерөнхий инженер Б.Анх-эрдэнэ: “Усны температурыг тохируулахад хөрөнгө оруулалтаар шаардлагатай сэлбэг материал захиалгаар ирнэ. Үүнийг хүлээж байна. Ган бөөрөнцгийн температурыг хөргөх зорилгоор 22 метрийн урттай конвейрийг дотоод нөөц боломжоо ашиглан хийлээ. Цаашид том диаметртэй ган бөөрөнцөг үйлдвэрлэхээр нэмэлт сайжруулалт хийгдэнэ. Манай цехийн ажилчид дөрвөн ээлжээр тасралтгүй 24 цагаар ажилладаг. Эдгээр ээлжүүд тус бүрдээ бүтээмжийн баг болж явдаг. Дээр нь засварын баг нэг бүтээмж чанарын дугуйлан болж нэмэгддэг. Нийт таван бүтээмж чанарын дугуйлан ажиллаж байна. Бид зургаадугаар зэрэгтэй нэг гагнуурчиндаа бүтээмжийн чиглэлийг хариуцуулж ажиллуулна. Ингэснээр ажиллагсад бүтээлч санаачилгатай ажиллаж, хамтын оролцоо нэмэгдэнэ” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна