“Цемент шохой” ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар томилогдсон даруйдаа 279 сая төгрөгөөр тавилга худалдаж авч тансаглажээ!

info@yellow.mn
2022/09/13

Л.Наранбаатар Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал томилогдоод удаагүй байхдаа буюу энэ оны зургаан сард оффисын тавилга худалдаж авах тендер зарлаж  Засгийн газрын 43-р тогтоолыг зөрчээ. 

Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 43-р тогтоолын 1.4-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх” хэмээн тусгажээ.

Гэтэл “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар нь тендер зарлах замаар “Монтех дистрибьюшн” ХХК-иас 188,859,890 төгрөгөөр,  “Хашхан” ХХК-иас 90,745,000 төгрөгөөр буюу нийт 279 сая төгрөгөөр оффисын тавилга худалдаж авсан байна.

Хөтөлийн цемент шохой компанийн өмнөх удирдлагууд хувь эзэмшлээ төрд шилжүүлэхдээ тавилга сэлтээ ачиж аваад яваагүй нь лавтай. Тийм байтал шинэ захирал Л.Наранбаатарын тухайд Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоолыг зөрчиж 279 сая төгрөгөөр оффисын тавилга худалдаж авсан асуудлыг төрийн өмчийг үрэн таран хийсэн тансаглал гэхээс өөр юу гэлтэй...

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна