Өнгөрсөн шөнө буюу 2022 оны 09 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Цагдаагийн байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулж “ДЦС-3” ТӨХК-ийн удирдлагуудыг авлига авч байх үед нь баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан талаар баттай эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, “ДЦС-3” ТӨХК нь 2022 оны 07 дугаар сард “Утаа сорогч худалдан авах”, “Дулаалгын материал худалдан авах” хэдэн тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 2 тендер зарлаж “Хасу-Эрчим” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулсан ажээ.
Улмаар гэрээнд заасны дагуу гэрээний урьдчилгаа энэ оны 09 дүгээр сарын эхээр “Хасу-Эрчим” ХХК-нд шилжин орж түүнээс нь “ДЦС-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар 100 сая төгрөг бэлнээр авч байгаад баригдсан бололтой.
“ДЦС-3” ТӨХК-нд тендерийн 10 хувь гэдэг жишиг тогтсон ба энэ нь түүний баригдсан нэг тохиолдол гэж тендерт ордог компаниудын захирлууд ярьж байгаа гэнэ.
Тэдний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө, эд зүйл гарсан гэх мэдээлэл ч байна. Бид энэ талаар бид эргэн мэдээллэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна