Монгол Улсын үндсэн хуулиар шашин шүтэх, эс шүтэх эрх бидэнд нээлттэй. Мөн хүнийг нас хүйс, үндэс угсаа, хэл соёл, шашин шүтэх эс шүтэхээр ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн ч заалттай. Бид хуулийн дор оршдог жирийн ард түмэн. Гэвч энэ амeрик багш нар англи хэл заахаар эрх чөлөөний диваажин агуу Амeрик орноо орхиод хаа байсан Завхан аймагт сум бүрт ирж Монгол хүүхдүүдийн боловсролын төлөө хэцүү хүнд нөхцөлд ажиллана гээд бодохоор гайхмаар биш үү. Хэн ч хардаж сэрдэхээр сонин санагдахгүй байна уу. Хөл хөөрцөг болоод байгаа олон багш нар Монголд ийм олноороо ирээд Завханы сум бүрт багшлах юм гэнэ. Гайхаад нягтлаад үзлээ шашны сүмийн пасторууд, итгэгч нар байх юм. Насанд хүрээгүй хүүхдүүдэд англи хэлний дүрэм заахдаа жишээ авч байгаа үг, өгүүлбэр нь "Бурхны дуулгавартай хонь бид нар" энэ тэр гээд эхлэхэд жинхэнэ хоньчин аав ээж нар нь хянаад нягтлаад цагдаад байж чадах болов уу. Далд ухамсарт нь нөлөөлөх вий гэж хардаж байна. Бага насны хүүхдүүдэд энэ нөлөөлөх асуудал огт биш үү. Яагаад энэ мэт илтэд ойлгомжтой зүйлсэд бид аятай таатай хандаж аялдан дагалдаж ов мэхтэй авгай нарт заа гэж алга таших ёстой гэж. Монголд бодлого алга уу. Бодлого тодорхойлогчид нь ингэж байгаа учир бодлого алга тийм үү?
Баярсайхан гуай та нэг мөр Сайн мэдээ гээд гарчиглачихгүй. Сайхан мэдээ гэж байхаар...
Арчаагүй төрийн тархинд гарсан хувалзнууд хэзээ үнэн төрх нь ил болох вэ? Та тэр шашин юмаа шүтэх мөрөөрөө өөрөө л шүт. Монголын ирээдүйд шууд нөлөөлөх энэ мэт эвгүй, зэвүүн бохир юм бүү хий. Насанд хүрсэн хүн юугаа шүтэж гуугаа майжина огт хамаагүй. Гагцхүү хүүхдүүдэд гэхээр л бүр нэг зэвүү хүрээд байна.
(Христийн шашинт ямар нэг хүний итгэл үнэмшлийг буруутгаагүй болно)
Арчаагүй, бодлогогүй төрд ахиад л урам хугарч байна.
Эх сурвалж: Otgontsagaan Dorjsuren
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.28
Teneg abgai zailoo
Хариулах