Х.Янжингаажид: Т.Ганболд улстөрчдийг буудалдаа уулгаж, дайлж цайлж, хонуулчхаад буцаад тэрийг нь баримтжуулж дарамталдаг

Т.Ганцэцэг
2022/05/17

"Алтан дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболдын салсан эхнэр Х.Янжингаажид дахин нэг ноцтой мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан дэлгэжээ. 

Тэрээр энэ талаар, "Салсаны дараа ханилж байсан хүн чинь, хүүхдүүдийн чинь эцэг чиний мэддэгээс хэд дахин хортой, санаатай, муу хүн байх энүүхэнд юм. Хүний санаа бодолд оромгүй үйлдлүүдийг хийж эхэлж байна.

Өндөр хашаа, 24 цагийн хамгаалалтын ажилчидтай, дотор гадна, ард урдгүй камертай, давхар давхар төмөр хаалгатай Шамбала дах Ганболдын гэрт нь хулгай орсон гэх зохиомол хэргийг цагдаатай нийлж хэрэг үүсгэн нэгэн цагт ханилж байсан эхнэр, 4 хүүхдийнхээ ээжийг цагдаад өгөх хүн хэр олон байдаг бол?

Ганболдын тухай бүх үнэнг бичсэний минь дараа Хан-Уул дүүргийн цагдаагаас Хүдэр-Эрдэнэ, Аюурзана гэх байцаагчид дуудаж энэ “хулгайн” талаар мэдүүлэг өгөхийг шаардлаа. Би ч очлоо. Хүүхдүүдийн маань паспорт, Ганболдын нэг бугуйн цаг алга болсон гэнээ. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж. Одоо бүр ийм арчаагүй аргаар, зохиомол хэрэг үүсгэж, сэжигтэн гэх нэрийдлээр миний утасны яриаг чагнах, хаана хэнтэй хэзээ уулзаж байгааг өөрийн халаасны цагдаа нартай нийлж, хуулиар хамгаалагдаж байгаад мөрдөх гэж байгаа юм байна. Зөвхөн энэ хэрэг дээр зориулж бүхэл бүтэн ажлын хэсэг гарсан гээд л бод. Орон байрны хулгай бүр дээр ажлын хэсэг гардаг билүү?

Корпорейт Конвеншн, Корпорейт Нүхт, Шамбала зэрэг манай бүх том үл хөдлөхүүд, баар ресторан, лоунж, караоке зэрэг гол бизнесүүд Хан-Уул дүүрэгт байрладаг. Ганболд орой шөнөөр ажиллах цагаа сунгах, уушийн газар гардаг зодоон цохионы асуудлаа нууж зохицуулахын тулд ХУД-ын цагдаа нарыг олон жилийн турш ашиглаж, тэжээсээр ирснийг би мэднэ. Цагдаа нарыг буудлуудаараа идэж уулгана, төрсөн өдөр, хүүхэд хамаатнуудынх нь хурим найрыг нь зохион байгуулж, “хэрэгтэй үед” нь орой шөнө буудлын өрөө гаргаж өгдөг. Одоо тэд нарыгаа миний эсрэг тавьж байгаа юм байна.

Ер нь Ганболдын хамаг асуудлыг нууж хааж, зохицуулж өгдөг Хан-Уулын нэр бүхий цагдаа нар, хамаатнуудаас нь гадна доорх дөрвөн хүн байдаг. Над руу, миний эсрэг хөдлөөд байгаа мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй эдгээр хүмүүсийн зургуудыг нь хавсаргав.

1. Ганболдын бүх хууль бус, цагдаа, шүүх, прокурортой холбоотой асуудлыг нь зохицуулж өгдөг эмэгтэйг Оюунцацрал гэдэг. Гэр бүл, хамаатнууд нь хуулийн хүмүүс. 2011 оноос хойш Ганболдын “юмсыг” нь хууль хүчний байгууллагынхантай ярьж өгдөг хүн нь. Хүчний байгууллагынханд бэлэг сэлт, өгөх ёстой юмыг нь барьж гүйдэг эгч. Шамбалад гэр бүлээрээ хаусанд үнэгүй амьдарч, цалин урамшуулал авдагийнхаа төлөө хичнээн ч жил, хичнээн ч их нүглийг Ганболд, Ариунболдын өмнөөс үйлдэж байна даа та. Үйлийн үр гэж байдаг юм шүү. Танд биш юмаа гэхэд үр хүүхэд, удам сударт чинь хүрч л таарна.

Оюунцацрал, Ганболд хоёр ХУД-ийн цагдаа нартай ах дүү, амраг садан болж олон жил явааг нь мэдэх хүний хувьд цагдаатай хуйвалдаж зохиомол хэрэг үүсгэх нь энүүхэнд хийж чадах зүйл. Ингэж төрийн байгууллагыг ашиглан олуулаа нийлж нялх хүүхдээ дагуулж яваа эмэгтэй рүү дайрч, хуулиар хамгаалагдан элдэв бусын арга хэрэглээд хэр хол явахыг чинь харъя. Хууль бус олон үйлдлийг чинь мэдэх ч хүүхдүүдийн маань эцэг гээд өнөөг хүртэл дуугүй явж ирлээ. Өт хүртэл өөрөөр нь оролдоход арваганадаг. Намайг энэ мэтээр оролдож байгаа бол би зүгээр суудаг хүн биш. Хэн хэнийгээ хэмлэмээр байгаа бол чиний муу түүх минийхээс хэд дахин арвин гэдгийг бүү мартаарай Ганболдоо. Түрээслэж байгаа байранд минь түлхүүр тааруулж, цүнхэнд минь хулгайд алдсан гэх бугуйн цагаа шургуулж зохиомол хэрэг тохох гэсэн санаатай явж байгааг чинь мэдээд байна. Чамаас ийм санаа өлхөн гарах юм байна. Цагдаагийн хавтаст хэргээс хууль бусаар янз бүрийн яриа, бичлэгүүд алдагддаг гэдгийг бид сошиалаар бишгүй харсан. Одоо над дээр хэрэг тохохын тулд элдэв бичлэг монтаж эвлүүлэх тэр аргаа хэрэглэх юм байна энэ хэд.

2. Ганболдын хувийн хэвлэлийн төлөөлөгч гэх Оюунсүрэн. 2019 онд Ганболдыг сонгуульд нэр дэвшихээр шийдсэнээс хойш дагаж байгаа сэтгүүлч эмэгтэй. Ганболдыг заригт яриа өгмөгц урьдчилан бэлдсэн намайг гүтгэсэн мэдээг сайтуудаар нийтэлж, Дарханы сонгуулиар ажиллуулсан троллын баг, хиймэл хүмүүсийг удирдаж сошиалаар сэвсэн, хэвлэлийнхэнд төлбөр мөнгө, чиглэл өгдөг гол хүн нь.

3. Тордайн Ганболдын төрсөн ах Тордайн Ариунболдын эзэмшдэг Сенсаци Медиа Групп, Папараци.мн зэрэг компаниудыг нь хариуцдаг Ари буюу Ариунжаргал гэх сэтгүүлч бүсгүй миний сүүлд бичсэн бичвэрийг Зөв.мн гэх мэт шударга гэгддэг сайтуудаас өөрийн танил талаа ашиглан хэдхэн минутад устгуулсан байна лээ. Зөв.мн-хээн зөв байгаарай. Нэрэндээ таарахгүй үнэт зүйлтэй, үзэл бодолтой хэвлэл байгаад хэрэггүй шүү. Тэрний оронд Буруу.мн болсон нь дээр.

4. Золбоо гэх залуу Ганболдын зөвлөхөөр нь ажилладаг. Офицерт байдаг MIU их сургуулийн төгсөгч. Байгаль орчин, аялал жуулчлалын яам хавиар карьер хөөж явсан. Улстөрийнхэнтэй ойр ажилладаг. Мөн л 2020 оны сонгуулиас эхлэн Ганболдын гар хөл болж бохир заваан юманд нь орооцолдож яваа. Миний сүүлийн постны дараа надад туслаж байгаа хүмүүс дээр биеэр очин “Гаажид худлаа миний нэрийг ашиглаж байна. Би Гаажидад туслаагүй гээд өөрсдийнхөө фейсбүүк дээр бичээд өг. Ганболд ахтай хамт очиж уулзъя. Та нар тийм юм бичвэл Ганболд ах шагнана” гэх мэтээр ярьж явсан нь гэрчүүдтэй, нотлох баримттайгаа надад байна.

Би дахиад хэлье. 4 хүүхдийг нь төрүүлж өгсөн, ханилж байсан хүнээсээ гар утасны дугаарыг нь хүртэл дээрэмдэн авч, цагдаад хулгайн хэргээр өгч байгаа хүн та нарыг нойлын цаас шиг хэрэглэчихээд яаж хаяхыг тун удахгүй та хэд харж, үйлийн үрээ эдлэх болноо.

Сэтгүүлч Өнөрцэцэг намайг “Ганболдыг чи байхгүй болгоод өг. Мөнгө өгье. Нэр хүндийг нь шороотой хутгаад өг” гэж гуйсан гэж фейсбүүк дээрээ бичсэн байна лээ. Гэрчүүд байгаа шүү Өнөрөө. Битгий худлаа яриад байгаарай. Тэгж явах байсан бол саяхныг хүртэл би чимээгүй явах байсан гэж үү? Монгол улсад чи ганцаараа сэтгүүлч биш шүү дээ. Маш олон чадалтай, шударга, мөнгөнд хууртдаггүй сэтгүүлчид бий. Би чамд “Ганболд намайг ингэж хохироож яваа. Одоо Алтан Дорнод Койн буюу ADMC гэх койн гаргаж өөрийг нь шударга гэж боддог олон мянган гэмгүй хүмүүсийг хохироох гээд байна. Тэрийг нь сурвалжилж, ухаж ойлгуулж, болиулах гэж оролдоочээ” гэж гуйсан. Дахиад хэлье. Тэр өрөөнд чи бид 2 хоёулахнаа байгаагүй шүү. 1 төгрөгөөр гарсан нэг ширхэг ADMC өнөөдөр 0.34 төгрөг байна. Мэдлэг, мэдээлэлгүйгээсээ, Ганболдын шударга дүрд итгэдэг хичнээн мянган хүн хэдхэн сарын дотор ариун хөдөлмөрөөрөө олсон мөнгөнийхөө 66%-ийг алдаад сууж байгаа бол? Ихэнх койны үнэ унасан ч миний чамд өгсөн мэдээллийг аваад тэр бүрийг нөгөө айхтар хөөцөлдөж, хүн амьтны ам асуудаг шигээ сурвалжилсан бол ядаж ADMC койнд орсон олон хүнийг хохироохгүй, сэргийлэх боломж байсан юм шүү. Сэтгүүлч хүн мөнгө биш үнэнг л дагах ёстой доо уул нь.

Ганболдоо, чи надад туслаж байгаа хамаатан садан, найз нөхөд, ойрын хүмүүсийг маань өөрийн тэжээдэг цагдаа нараараа дуудуулж өөрийн зохиосон хулгайн хэрэгтээ сэжигтнээр татаад байх юм. Тэд залхаж надад туслахаа болих биш улам миний чамтай туулсан хэцүү амьдралыг ойлгож, улам ойртож, сэтгэл санаа, мөнгө төгрөгөөр туслаж бид улам нягт ойр болж байгаа шүү. Хорлох гэж байгаад туслаад байгаад чинь баярлалаа. Хэцүү үед л хамт байсан эдгээр хүмүүс жинхэнэ миний төлөө зогсож, хамгаалж, дуугарч чаддаг гэдгийг би өдөр бүр харж талархаж явна.

Жил гаран гэр бүлийн маргаанаар шүүх цагдаа болж явахад мөнгөтэй, нөлөөтэй гэр бүлийн маргаанууд хэзээ ч хуулийн дагуу шударга явж байгаагүйг олон тохиолдлоос олж мэдлээ. Нөгөө л “тогоон дотроо асуудлаа шийд” гэсээр чимээгүй өнгөрч, даварсан эрс дараа дараагийн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хохирсоор л байна. Гэр бүлийн тухай хууль нь байгаа ч яагаад ээжүүд, эхнэрүүд хохирч үлдээд байна вэ? Гэр бүлийн хуулийг шинэчлэх, сайжруулах, шударга болгох асуудлаар зоригтой дуугарах УИХ-ын гишүүн байдаггүй юм уу? Нийгмийн суурь нь гэр бүл шүү дээ.

Намайг бодит үнэнг 2022.04.26-нд бичсэнээс хойш олон мянган хүнээс талархал, дэмжлэгийн захиас ирсэн. Хохироод үлдсэн эмэгтэйчүүд дундаас шүгэл үлээгч болж “ганцаараа бүх гэр бүл, амьдрал, хөрөнгөө босгосон” мэт аашилдаг эрчүүдийн төлөөлөл болсон Ганболдын эсрэг зоригтой дуугарч байгаад урамшсан, зориг орсон эмэгтэйчүүд, ээжүүд байна. Тэдний зарим нь Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт нөхрийн хамт очиж өөрсдийн нэрээ байр, хамтарсан бизнес дээрээ давхар бүртгүүлж ирээдүйд гарах эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж байгаад өмнөөс нь маш их бахархаж суулаа. Олон хүнд сургамж болсон миний амьдралын алдаа нийгэмд эерэг үр дүнгээ өгч байгаад баярлаж байна.

Даварсан, худалч, хулгайч, жүжигчин, завхай эрчүүдэд эмэгтэйчүүд бид амьдралынхаа ихэнхийг зориулж ашиглуулах ёсгүй. Охинтой, эмэгтэй дүүтэй, эгчтэй, ээжтэй хүн бүрт сэрэмжлэх түүх, кейс болоод үлдээсэй гэж би үнэхээр чин сэтгэлээсээ хүсч байна. Хөвгүүд, залуус ч Ганболд шиг байж болохгүй юм байна, муухай юм байна гэж жигших хэрэгтэй гэж бодож байна.

Би энэ салалт Монголын шүүх, хууль, хүчний байгууллагаар үнэн, шударгаар шийдэгдэх хүртэл дуустал нь явна. Хуулийн байгууллага нь худалдагдаад, шударга байж чадахгүй юм бол суулт, өлсгөлөн ч зарлана гэдгээ эрт хэлчихье. Би залуу байна, эрч хүч байна. Надад хор шар, гомдол бас амьдралынхаа хамгийн гоё 16 жилийг буруу хүнд зориулсан харуусал байна. Амин эрдэнэ болсон 4 хүүхдүүд, өөрийн оруулсан хөдөлмөрийнхөө хувийг авах эх хүний хуулиар олгогдсон эрх байна. Дахиж нэг ч эх хүн, эмэгтэй хүн Ганболд мэтийн эрийн сүгээс болж хохирч үлдэхгүйн тулд, сэрэмжүүлэхийн тулд бүхнийг нээлттэй байлгана гэдгээ амлая.

Шударгын дүр эсгэгч, жүжигчин, жүжээч Ганболд “МАНАН миний эсрэг шүүх цагдаа ажиллуулаад байна” гэж ярьдаг ч өөрөө жинхэнэ шүүх цагдааг өөртөө ажиллуулдаг. Зочид буудалтай нэрийдлээр улстөр, бизнесийнхнийг идэж уулгаж, дайлж цайлж, хонуулчихаад буцаад тэрийг нь баримтжуулж дарамталдаг, хүссэн юмаа хийлгэдэг гэдэг нь нэгэнт хүмүүс дунд яригдаад эхэлсэн байна лээ. Түүний золиосуудынх нь нэг нь нэгэн цагт Ерөнхий сайд байсан хүн гээд л бод. Хүүхдүүдийн маань эцэг гээд тэвчээд яваад байх тусам давраад хулгайн хэрэгт хэлмэгдүүлэх шинжтэй.

Миний постоос хойш маск нь хууларсан, бузар явдал нь ил болчихоороо одоо буцаад нэр төрөө авч үлдэхийн тулд “Би Гаажидтай нийлэх гээд л гуйгаад яваад байгаа” гэдэг үлгэр дундын найзуудад маань ярьж өрөвдүүлэх тактиктай, матрын нулимс унаган жүжиглэж яваа юм билээ. Буцаж нийлье гэж бодсон хүн улс даяар Заригт намайг явдалтайгаар нь цоллож муулаад, үнэнг бичсэн постонд минь хорсож цагдаад өөрийн зохиосон зохиомол хулгайн хэрэгт гүтгэж гүжирдэж явдаггүй юмаа. Үг үйлдэл хоёр чинь зөрөөд байна жүжигчээн.

Чамд угаасаа улс даяар шал арчсан нэрээ аврахын тулд хоёрхон л сонголт байгаа. Нэг нь намайг ямар нэгэн аргаар буцаж ирүүлж “мундаг эр” гэдэг цол аван дахин тамын тайван бус амьдралаар амьдруулах, нөгөө нь хүүхдүүдийг маань, хууль ёсны дагуу авах ёстой хөрөнгө, хувийг маань өгөөд хоншоортой эр байна лээ гэж түмэнд хэлүүлэх. Чамд жаахан ч гэсэн ухаан, алсын хараа үлдсэн бол, хажууд чинь зөвлөөд өгчих саруул ухаантай хүн байвал бол хоёр дах хувилбарыг сонговол чамд болон чиний цаашдын амьдралд хэрэгтэй. Түүхэнд хуншгүй, хүний мөсгүй өвөг эцэгтэй байсан гэж үр хүүхдүүддээ муулуулж, нэрээ чамтай холбохоос ичдэг үр сад үлдээмээр байгаа эсэхээ чи өөрөө шийд.

Хэрвээ эхний хувилбарыг бодоод, намайг буцна гэж жаахан ч гэсэн найдаад байгаа бол би чамд жилийн өмнө хэлж байснаа өнөөдөр дахиад хэлье. Би үхэж байсан ч, үхсэний дараа ч чамтай хамт битгий хэл ойр ч байхгүй. Би өвдөж зовсон үед чи ирвэл би илүү ихээр өвдөнө. Үхсэн үед ирвэл сүнс минь чамайг үзэн ядна. Чи бид хоёрын дунд БҮХ зүйл дууссан. Чи энэ салалтыг удааж, шүүхээр давж заалдах тусам чи илүү нэр хүндгүй болно, бүх бузар булайг чинь ил болсоор байна, чи нэр ч үгүй юу ч үгүй хоцорно. Надад алдах юм байхгүй. Чи ичихгүй бол би хэзээ ч ичихгүй.

Хэдийгээр асуудлаа тогоон дотроо шийд гэдэг ч та бүхний харж байгаагаар Ганболд надаар өөрөө оролдсоор байна. Оролдох бүрт нь би өшөө баримтууд ил гаргана, мөнгөөр худалдагдаж миний эсрэг ажиллуулаад байгаа хүмүүс, байгууллагуудыг нь нэр ус, зурагтай нь тавьсаар байна гэдгийг хэлье. Би дээрэлхүүлдэг хүн биш. Олон охид эмэгтэйчүүдэд ч миний амьдрал туршлага болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Олон эрчүүдэд ч эмэгтэй хүнд, эхнэртээ Тордайн Ганболд шиг ийм өлөн, ёс зүйгүй, хуншгүй хандаж болохгүй гэдэг жигшсэн бодол суугаасай гэдэг үүднээс бичсээр байх болно.

Худалч хүний хамар урт. Хулгайч л хулгайчийг бариарай гэж хамгийн чанга орилдог юм" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: GAAJID KH



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.188
    2022/05/18

    Хамар Ганболд харваас шуналын дэв байхоо Алтан Дорнод оо Орос хүнээс луйвардаж бгаад авсан за яахав гадны хүнээс баялагаа авсан нь зөв чиний наад 200 тэрбумын хөрөнгө чинь Монголын ард түмэнтэй 4 хүүхэддээ эхнэртээ хуваах хөрөнгө шүү харваас шуналын хүүдий бсан юм бна Дарханчууд сонгоогүй нь зөв байж

    Хариулах
  • 192.82.71.192
    2022/05/18

    наад хvнийг чинь Дарханы темерлегийн ажилчид ямар хvн бэ гэдийг сайн мэднэ дээ!

    Хариулах
  • 202.126.90.150
    2022/05/17

    Т.Ганболд өөдгүй хүн чанаргүй гар даа

    Хариулах