УИХ-ын гишүүн Х.Баделханы санаачилсан хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ

Т.Ганцэцэг
2022/05/13

УИХ-ын гишүүн Х.Баделханы санаачилсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхээр дэмжиж хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Хууль батлагдсанаар ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалтыг сайжруулан хүн амыг стандартын шаардлага хангасан баталгаат унд, ахуйн усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, ариун цэврийн байгууламжаар хангагдах нөхцлийг дээшлүүлж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах боломжтой болох юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна