ТЕГ-ын дарга Б.Заяабал Н.Баяртсайханы компанид 9,3 тэрбумаар татварын хэлтсийн барилга барих тендер өгчээ

Т.Ганцэцэг
2022/05/02

“Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас улбаалж улс орон даяараа төсвийн хэмнэлт хийж, бүр ийм нэртэй хууль гарган бүсээ чангалж буй цаг үед Б.Заяабал даргатай Татварын ерөнхий газар 9,5 тэрбум төгрөгөөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн татварын хэлтсийн оффисын зориулалтаар 9 давхар барилга бариулж эхэлжээ. 

Уг байдлыг зарим иргэдийн зүгээс сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй, ор олдохгүйн улмаас иргэд эмнэлэгт шалан дээр хэвтэн эмчлүүлж байхад Татварын ерөнхий газрын дарга нар төсвийн 9,5 тэрбум төгрөгөөр хоёр дүүргийн татварын хэлтсийн алба хаагчдад зориулж байшин бариулж байгаа нь өөрөө төсвийн хэт үрэлгэн тансаглал хэмээн шүүмжилж эхэлсэн байна.

9,5 тэрбумаар босож буй Татварын хэлтсийн барилгын ажлыг Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы компани гүйцэтгэж байна!

Ковидын дэгдэлт ид эрчимжиж, улс орон даяараа хөл хорионд гацаад байсан цаг үед буюу 2020 оны 09 дүгээр сарын 18-нд Б.Заяабал даргатай Татварын ерөнхий газраас 9,5 тэрбумаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн барилга байгууламж барих тендер зарлажээ. 


Хамгийн сонирхолтой нь цаг үеэ олоогүй энэхүү тендерийн гүйцэтгэгчээр Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы “Сан” ХХК шалгарсан нь анхаарал татаж байгаа юм. 

Тухайн үед уг тендерт "Дүрт-Уул" ХХК, "Сан" ХХК, "Бум-Од" ХХК зэрэг гурван компани үнийн санал өгч оролцсон байдаг бөгөөд эдгээр гурван компани дотроос МАН-ын нөлөө бүхий улстөрчдийн нэг, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы “Сан” ХХК 9,337,475,892 буюу 9,3 тэрбум төгрөгийн үнийн санал өгөн ялалт байгуулсан байна. 

Нөгөөтэйгүүр төсвийн хөрөнгөөр зарласан томоохон үнийн дүнтэй тендерүүдэд төрийн өндөр албан тушаалтан, нам дагасан улстөрчдийн компани шалгардгийн тод жишээ нь Н.Баяртсайханы хамаарал бүхий "Сан" ХХК болжээ. Тиймээс уг тендертэй холбоотой асуудлаар ТЕГ-ын дарга Б.Заяабал, Н.Баяртсайхан нарыг хуулийн байгууллага шалгаад үзэхэд буруудах зүйл алга. 


ЭХ СУРВАЛЖ: YELLOW.MN



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.95
    2022/05/03

    Harin ch tendert orood baga uniin dungeer shalgaraad barij bga ym bna. Huuli zuin yamnii tawilgiin tenderiig bol companiud huchin togoldor bichig barimttai orood bhad l huchingui bolgoj baigaad shuud tkitchen companytai geree hiisen baidag bas l aimaar shde

    Хариулах