Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын даргад өргөн барьсан.
Тэгвэл УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо уг асуудлаар өнөөдөр хуралдаж, УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэдэг дээр санал нэгджээ.
УИХ-ын халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, С.Бямбацогт нарын гишүүд багтдаг юм.
Нэр дурдагдсан дөрвөн гишүүний хэргийг мөрдөн шалгах явцад УИХ-ын гишүүний бүрэн эрх нь саад учруулж байна гэж үзсэний үндсэн дээр Ерөнхий прокурор тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналаа УИХ-д хүргүүлээд байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.45
202.126.90.67
Халдашгүй байдлын дэд хороо гэгчид бгаа хэд нь өөрсдөө улаан луйварчид хулгайчид бгаа юм чинь яаж эрхиыг нь түдгүлзүүлэх вэ дэ..ёстой нөгөө чононд хонь хадгалуулсан гэгчийн үлгэрийн баатрууд бна ш дэ....Ккк
Хариулах