“Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд болон түүний эхнэр Х.Янжингаажид нарын гэрлэлтийн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас хүчингүй болгосон асуудлаар Анхан шүүх хуралдаж шийдвэрээ танилцуулжээ.
Энэ талаар Х.Янжингаажид дараах мэдээллийг цахим хуудастаа хуваалцсан байна. Тэрээр, “2021 оны 10 дугаар сарын 15-нд над руу УБЕГ-аас гэнэт ярьж “Тордайн Ганболдтой батлуулсан гэрлэлтийг чинь хүчингүй болголоо. Ирж хүчингүй болгосон дүгнэлтээ ав” гэж билээ. Өөрөө битүү хүүхэн, хормойн асуудалтай байж хүүхдүүд, хөрөнгөө хуваахгүйн тулд зүгээр ч эвтэйхэн салж чадахгүй, ингэж эрийн оронцог зан гаргана гэж хэн санахав. Ганболд шиг чухам шударга үнэний төлөө тэмцэгч хүн энэ олон жилийн амьдралаа үгүйсгэнэ гэж бодсонгүй.
100 айлаас буцах замдаа таксин дотор тэр дүгнэлтийг нь уншаад “Монголд мөнгөтэй, танилтай хүн юу ч хийж, хэнийг ч худалдаж авч, яаж ч болдог юм байна” гэж уур хүрч, Ганболдыг хамт босгосон амьдралаа ингэж үгүйсгэж буйг хараад харуусал, уур, гомдол, хор шар нийлэн салснаас хойш анх удаа уйлж билээ.
Үүнээс хойш зургаан сарын турш үнэн мөний төлөө явсаар шүүхэд гомдол гаргаж хөөцөлдсөний эцэст 2022 оны 04 дүгээр сарын 08-нд шүүх хурал болж өнөөдөр захирамжаа авлаа. Иргэн Т.Ганболд, Х.Янжингаажид нар гэр бүл МӨН болохыг шүүхээр шийдвэрлэжээ. Гагцхүү үнэн л ялдаг юм.
Уржигдар Бүртгэлийн байгууллагын тайлбарыг үзсэн. Эхнээсээ бүртгэлийн алдаатай юм бол яаж ч эхнээсээ бүртгэдэг юм? Юу ч яриад байгаа юм. Хэнийг ч хуураад байгаа юм. Монгол улсын иргэний үнэмлэхгүй бол чи Монгол улсын иргэн биш гэж байгаа юм шиг л юм яриад байна лээ. Алдаагаа засаад явахын оронд баасан дээрээ нэмж битгий бүдэр л дээ ядаж.
Энэ бүх арга заль, авлига, албан тушаалын хэргийг үнэнчээр дэнсэлсэн Монголынхоо шүүхэд баярлалаа.
Ичихгүй бол, 16 жил 4 хүүхдийг маань үгүйсгэх гээгүй л юм бол давж заалдаарай Ганболдоо, түүний гар хөл болсон Улсын Бүртгэлийн зарим албан тушаалтнуудаа!
Чиний хэзээ ч худалдаж авч чадахгүй эрүүл ухаантай Монголын ард түмэн, үр хүүхдүүд маань эцэг нь ээжид нь яаж хандаж байсанг харах болноо" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.178.44
200 тэрбумын хөрөнгө босгож бүтээчхээд дахиад амь насны даатгал хийлгэж "чамд миний амь насны даатгал байна" гэж хэлтлээ итгэж зүтгэж явсан эр хүнийг ойлгох ухаан дутсан ийм хүүхнийг хуюь тавилан ивээнэ гэж гэхэд хэцүү л юм, өмч хөрөнгөнөөс өөр юу ч чухал биш жинхэнэ амилсан шуламс харагдаад байгаам даа, монгол хүүхнүүд бүтэлгүйтсэн амьдралаасаа үлдсэн гашуун дурсамж, эр хүнийг үзэн ядах хорсолоо энэ хүүхний мунххглалын тайзан дээр л баахан гаргаж байна. Шуналгүй эр нөхрөө өич эд юмнаас өндөрт тавьдаг шуналгүй, уг удам сайтай гэр бүлийн хүмүүжилтэй сайхан эмэгтэйчүүд эргэн тойронд минь олон бий, жорлонгийн баасан дээр шавсан ялааны өт шиг хүүхнүүд ухаантай шуналгүй болоход суралцахгүй бол хойд насандаа яг энэ амьдралаа давтана шүү.
Хариулах202.55.188.37
Unen shuu
66.181.182.234
Энэ эмэгтэй яг яах гээд байгаа нь ойлгомжгүй.Өөрөө ч бичээгүй хүнээр бичүүлсэн болов уу.Эмэгтэй хүнд нөхөр үр хүүхэд байна.өөр юу хэрэгтэй юм.Өвдөж зовоогүй үрсээ өөрийн гараараа алхамж холдуулахгүй хэний ч оролцоогүй өсгөлөө энэ нь чамлагдаад байгаа сонин юм.Хажуугаас нь толгойг нь эргүүлсэн атаач юмс л амьдралыг нь сүйтгэж хорлож байх шиг байна.Нөхрөөс саллаа дараа нь яахвэ.Өмнөхөөсөө илүү сайн нөхөр сайхан амьдрал байгаа юм уу.Бусдын хорон санааны золиос болж байгаа юм бишүү.Ёстой дэмий л юм болж байх шиг.Хэлээд зөвлөөд өгчих ээж эгч байдгүй ээ.Энэ олон хүмүүс хүний мууг үзэх гэж худлаа сэвэхээ болих хэрэгтэй.Өөрсдийнхөө үр хүүхдийг хайрладаг эсэх нь тодорхойгүй юмс 4хүүхэд 4 хүүхэд гэжмаяглахаа боль шаал худлаа нь мэдэгдээд байна.
Хариулах66.181.191.176
Эх хүний ,эмэгтэй хүний хатан ухаан тутаж энэ хүүхэнд ийМ хүүхнүүд олширвол яан даа монгол минь . Үр хүүхдийнхээ төлөө өөрийнхөө өчүүхэн биеийн жаргалыг зольж чадахгүй юм бол эх хүн гээд яана. Би эх хүн хүүхдийнхээ боловсролынхоо төлөө бас боловсролын төлөө эх хүн ньл бие сэтгэлээ зориулж эр нөхрөө ажил хийх нөхцөлийг нь хангаж өгдөг дөө . Эцсийн нцэст Ганболд хөрөнгөө аваад үхэх үү чинийл үр хүүхдэд үлдэнэ хүүхэн минь яана даа. Энэ үед хүүхдүүдийн чин боловсрол хүмүүжил авах гээд бгаа халтар төгнөөс дор хаягдаж хүүхдүүд чин асар хохирч бна даа. Өмнөөс чин эх хүний хувьд зовох юм .Ганболд гэгчийг би тан хгүй .Хархад энэ хүүхэн ханилсан хань үр хүүхэд ээ бодож бгаа өчүүхэн ч сэтгэл алга. Яанадаа
Хариулах66.181.161.27
Ганболд бол 200 тэрбумаа хуваахгүй, ганцаараа эзэмших гэсэн атгаг санаатай өчүүхэн эр байжээ. 16 жилийн турш ард талд нь бат зогсож, эрүүл саруул 4 хүүхэд төрүүлж өгнө гэдэг бол юугаар ч сольшгүй баялаг шүү дээ. Энэ бүхнийг бодоод жоохон ч гэсэн жудагтай зан гаргачихгүй дээ. Одоо улстөрд орно гэж саналтгүй шүү залуу минь
Хариулах213.55.226.59
Энэ эмэгтэй эхний црт бичвэр жаахан нуршуу болсон болохоос үнэн гомдсон хүний бичвэр л дэ гэхдээ тэнд нэг эхний хүүхэдээ авахуулах гэж байсан гэж бичсэн нь тэр охин уншсан бол ямар эмзэг тусах уу. Шилжилтийн нас ирж байгаа хүүхэдэд эцэг эх нь бодох л хэрэгтэй хүүхэд оролцуулж болохгүй хүүхдийн эрхийг зөрчсөн шү!!!!
Хариулах202.21.124.129
Эмэгтэй минь чи яллаа Өрх толгойлсон эх нэгээр нэмэгдлээ Хөрөнгөө авсан учир одоо алзахгүй гэж эм хүний богино ухаанаар сэтгэж байх шиг бна Хуулийн дагуу хүүхдээ ч чи авна Гэхдээ хүүхдүүдэд чинь аав нь үгүйлэгдэх л байх Чиний яриаг харж бхад чи ч ариухан амьтан биш л бна лээ Хатуу үг бичмээр л бна гэхдээ болъё Хожим 4 хүүхдээ чирээд хуучин нөхөр дүүгээ очихгүй байхыг бодоорой
Хариулах