ГХЯ-ны ТНБД Н.Анхбаярын шийдвэрээр ээж, охин хоёрыг Бээжин, Хөх хотод суух консулаар томилжээ

Т.Ганцэцэг
2022/04/29

Гадаад харилцааны яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2022 оны 04 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суух консулаар Б.Саруулзаяаг томилохоор шийдвэрлэжээ. 

Үүнээс нэг сарын өмнө буюу 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тус салбар зөвлөлийн хурлаар ӨМӨЗО-ны Хөх хотод суух консулаар Сүрэнжавын Ариунтуяаг томилсон байна.

Тэгвэл нэг сарын дотор Бээжин, Хөх хотод суух консулаар тус тус томилогдсон С.Ариунтуяа, Б.Саруулзаяа нар нь ээж охин хоёр юм байна. С.Ариунтуяагийн тухайд өмнө нь Эрээн хотод консулаар ажиллаж байсан туршлагтай ч хятад хэлийг димпломат албаны хэмжээнд хэрэглэхүйц эзэмшээгүй нэгэн гэнэ.

Гадаад харилцааны яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн даргаар тус яамны ТНБД Н.Анхбаяр ажилладаг бөгөөд ээж, охин хоёрыг ийнхүү хөрш орны хамгийн чухал харилцаатай хотуудад консулаар томилсонд түүний нөлөө орсон гэдэг мэдээллийг эх сурвалжууд өгч байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна