Б.Энхбаяр: Д.Зүмбэрэллхам та ажил хийнэ гэж дарга болсон. Одоо ажлаа хий!

Т.Ганцэцэг
2022/04/26

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга  Д.Зүмбэрэллхамд хандаж дараах шүүмжийг хэллээ. Тэрээр, "Монгол Улсын шүүх бол Засгийн газрын байгууллага биш. Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Засгийн газрын агентлагын талаар ярьж байгаа юм шиг ярьж байна. Шүүхийнхэн та нарын үүдэнд сууж төсөв мөнгө гуйдаг байгууллага биш. Та нарыг төсөв мөнгөө буруу зарцуулсан эсэхийг хянаж та нарт хариуцлага тооцож хяналт тавьдаг бие даасан байгууллага. ШЕЗ одоо ажлаа хий. Д.Зүмбэрэллхам та ажил хийнэ гэж дарга болсон. Би таныг дарга болоход эсрэг байр суурьтай байсан. Шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг ШЕЗ хамгаалах үүрэгтэй. Та бүхэн Үндсэн хуулийн байгууллага. Битгий Засгийн газрын агентлаг шиг төсөв мөнгө гуйж бичиг явуулаад бай. УИХ та нарт бүрэн эрхийг нь Шүүхийн тухай хуулиар олгосон. Битгий ийм зориггүй бай. Энд орж ирчхээд сайдаас мөнгө, нэг яамны Төрийн нарийн бичгийн даргаас ШЕЗ-ийн дарга нь төсөв гуйгаад л. Асуудлаа шалга. Хэрэг үүсгэ. Шүүх эрх мэдлийн бие даасан байдалд халдаж байна шүү" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна