Т.Ганболд: Надад Х.Янжингаажидтай хамтарч босгосон нэг ширхэг ч тоосго байхгүй шүү!

info@yellow.mn
2022/04/26

"Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдын салсан эхнэр Х.Янжингаажид өнөөдөр өөрийн цахим хуудастаа Т.Ганболдын талаар болон өөрийн амьдарлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийттэй хуваалцсан.

Тэгвэл Т.Ганболд энэ асуудлаар өөрийн байр сууриа твиттер хуудастаа илэрхийлжээ. Тэрээр энэ талаар, “Хүний хувийн амьдралд үнэлт дүгнэлт хийх муухай шүү.

Нэгт, Би 35-тай нийлэхдээ 24-тэй охиноос 1$ ч зээл, хөрөнгө оруулалт аваагүй!

Хоёрт, Надад бизнес зааж, хамтарч босгосон 1 ширхэг ч тоосго байхгүй шүү!

Гуравт, Сүртэй уран зохиол бичиж, найруулж байгаа сэтгүүлч,өмгөөлөгч та хүний эргэж буцах гүүрийг шатааж байна шүү” хэмээн бичжээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.34
    2022/04/29

    Ганболдоо дэмжиж бгаа шүү Чи мундаг ажилсаг хүү шүү чамайг сайн мэдэнэ чи муу хүн биш

    Хариулах
  • 192.82.78.93
    2022/04/27

    Эхнэрээ тэгж үнэгүйдүүлэх муухай даа!

    Хариулах
  • 202.126.88.39
    2022/04/26

    Энэ чинь одоо юу вэ эхнэрээ шууд доош нь хийдэг байнашдээ яадаг лагай вэ өчөөн жил ханилчихаад мөнгө аваагүйч бие сэтгэлийг нь яасан байх нуу аан үг олж ярь хамар гуай

    Хариулах
  • 64.119.16.40
    2022/04/26

    Их үнэлдэг байсан ёстой шороонд хутгалаа

    Хариулах