Цахим орчинд байр сууриа идэвхтэй илэрхийлдэг иргэн Э.Цэрэн "Алтан дорнод монгол" ХХК-ийн захирал Т.Ганболдын эхнэр Х.Янжингаажидын дэлгэсэн баримттай холбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр энэ талаар "Т.Ганболдын эхнэр Х.Янжингаажид гэх бүсгүй тайлбар өгчээ. Энэ хэргийг нэг гэр бүлийн асуудал гэж харахаасаа илүү Т.Ганболдын ярьсан шиг улс төрийн бохир ажиллагаа орсон уу гэж би хувьдаа сонирхож байгаа болно. Энэ хэргийг Т.Ганболд өөрөө масст хамгийн их хандалт авдаг Заригийг дуудаж өгсөн байна. Х.Янжингаажид гэх бүсгүй өндөр боловсролтой, хөдөлмөрч, хар хорын муу санаа шунал тачаалгүй нэгэн бололтой.
1. Амжилттай эрийн ард ажилтай бүсгүй байдаг нь үнэн. Ажил муутай анхиагүй ханьтай байсан бол Т.Ганболд энэ дайны явахгүй.
2. Х.Янжингаажид, Т.Ганболд хоёр хөрөнгөгүй нийлж өнөөдрийн энэ их хөрөнгийн эзэн болжээ. Бидний ойлгосон шиг эхнэр гэртээ тэрийж хэвтээгүй бүх том төслийн санаачлагч, хэрэгжүүлэгч, төсвийн хянагч юм байна.
3. Эхнэрээ байнга гадагш явуулах нэрээр явуулахдаа Ц.Алдармаагаас өгсүүлээд олон хүүхэнтэй орооцолдож гэр бүлээс гадуур 3 хүүхнээс 3 ч хүүхэдтэй болж. Гэтэл Т.Ганболд заргатай хийсэн яриандаа би хэзээ ч өөр хүүхэнтэй холбогдож, араар нь тавиагүй гэж хэлсэн.
4. Х.Янжингаажид Т.Ганболдын хэргүүд илрэх гээд нэг жилийн өмнөөс яригдсан, салалтын асуудлыг улстөржүүлж гэж бичжээ. Үндсэндээ Т.Ганболд улс төрийн ажиллагааны талаар худлаа ярьж.
5. Монголын мега баяны эхнэр одоо унаагүй, гар утасны дугаарыг хүртэл авчихсан байр түрээслэж байгаа гэхээр бас л аймаар хуншгүй загнаж. Т.Ганболд эхнэр Х.Янжингаажидаа шунал үгүй гэж тодорхойлсон нь харин цор ганц үнэн болтой.
6. Х.Янжингаажид бүсгүйн салалтын асуудал шүүхээр явж буй учраас олон тайлбар хийх хүсэлгүй ч Т.Ганболд өөрөө энэ асуудлыг олонд эхэлж сэвсэн нь аргагүй хариу бичихэд хүргэж.
7. Х.Янжингаажид Танан гэх залуутай яваагүй. Харин олон жил найзалж байгаа, сэтгэл санааны дэм өгдөг дотно найз.
8. Т.Ганболдын араар тавилт муу муухайг бүх ажилчид нь мэддэгч айгаад дуугардаггүй.
9. Х.Янжингаажидыг дарамтлуулж, мөрдөж мөшгүүлж, заналхийлдэг. Амь насанд аюул учрах тухай ч бичиж.
10. Өндөр өртөгтэй Шамбала сууцанд гадны хүн нэвтэрсэн нь үнэн бол худалдан авсан оршин суугчид оруулсан хөрөнгөндөө санаа зовох ёстой болж. Эцэст нь Х.Янжингаажид ийм явдал болсон гэж үзэхгүй байна.
11. Гэр бүлийн баримт бичгээ бүр Иргэний бүртгэлд устгуулсан гэж бичиж. Улсын Иргэний бүртгэл хүртэл улс төрчдөд үйлчилдэгийг батлаад байгаа асуудал гэж ойлгов.
ЭХ СУРВАЛЖ: TSEREN ENEBISH
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.140.11.80
neg bie 4 xuwaaj ene ondorlogt xvrexed ni ooriin bvx zvilee zoriulsan saixan xania ingej boloxgui baixaa.amjilttai yawaa er xvnii ard mundag xvchirxeg bvsgvichvvd bdag uchraas iim amjiltand xvrdeg yum shvv dee.4 saixan vriin byan zayaa bgaa shvv dee
Хариулах