Засгийн газраас "Кью Эс Си" ХХК-ийн концессын гэрээгээр эзэмшиж байсан "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг төрд авах шийдвэр гаргасантай холбогдуулан, өмчүүдийг нь төрд бүртгэх процесс өрнөж буй. Энэ хүрээнд "Blue Sky" товерын найман давхрын нийт талбайг төрийн өмчид бүртгэсэн байна.
Тодруубал, уг байршлыг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компанийн мөнгөөр худалдан авч, "Кью Эс Си" ХХК оффис түрээсийн байдлаар ашиглаж байсан аж. Уг байранд ХХБ-ны банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн албан өрөө байжээ.
Д.Эрдэнэбилэг нь одоогоор ШШГЕГ-ын хаьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна