Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг шүүхийн шийдвэрээр нэг сарын хугацаатай цагдан хорьсонтой холбоотойгоор Худалдаа хөгжлийн банк Засгийн газарт буулт хийжээ. Тодруулбал, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон Ерөнхий сайдад хүргүүлсэн албан захиандаа Хөгжлийн банкинд төлөх ёстой 192,6 тэрбум төгрөгийн зээлээ ойрын хугацаанд төлж барагдуулъя хэмээн мэдэгдсэн байна.
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон энэ талаар "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК-ийн Уул уурхайн, металлургийн цогцолбор барин төсөл зогсонго байдалд орсон тухай мэдээллийг банканд ирүүлсэн бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан тус банкнаас авсан зээлийн төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаар уулзахад Монгол Улсын Хөгжлийн банканд үүсээд буй 192.6 тэрбум төгрөгийн өр төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулах асуудал дээр манай банкны дэмжлэгийг хүсэж, тус банк болон ТӨБЗГ-тай хамтарч ажиллах саналыг ирүүлсэн. Манай банк хамтрах бүрэн боломжтой" хэмээн албан захиандаа онцолжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна