Өнгөрсөн 7 хоногт МАН-ын 100 жилийн ойн хүрээнд намынх нь дэргэдэх залуучуудын байгууллага НАМЗХ 100 жилийнхээ ойг хэл амтайхан хийсэн.
Энэ үеэр мөн Дархан-Уул аймгийн НАМЗХ Хонгор суманд байрлах “Гүнж” гэх жуулчны баазад 100 жилийн ойгоо нүсэр тэмдэглэж, архидан согтуурцгаасан байна. Тухайн өдөр тус аймгийн НАМЗХ-ны тэргүүн, аймгийн засаг даргын орлогч Ж нь нууц амрагтайгаа зугаацаж байгаад эхнэртээ гардуулснаар гэр бүлийн маргаан өрнөж, уг асуудал хурцдаж улмаар Ж согтуугаар эхнэрээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарсан байна.
Эхнэр нь сэхээн амьдруулах тасагт ухаангүй хүргэгдэж, аймгийн орлогч, НАМЗХ-ны дарга Ж-г цагдаагийн байгууллага саатуулсан байна.
Гэтэл аймгийн Засаг дарга Б.Азжаргал нь тус намын төдийгүй төрийн албаны нөлөө бүхий албан тушаалтнууд болох Б, Г нарыг дагуулан очиж Цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай үгсэн гэмт этгээдийг суллаж гаргасан төдийгүй өнөөдрийг хүртэл уг онц ноцтой хэргийг эрх мэдлээ ашиглан олон нийтээс нууцлан дарж, өөрийн орлогч, намын хамтрагчаа уг хэргээс цэвэр мултлахаар олон хууль зөрчин, ёс зүйгүй авирлаж байгаа нь ард түмнийг төлөөлж шударга ёс сахиулж буй төрийн өндөр албан тушаалтны хувьд байж боломгүй гэмт үйлэл тул холбогдох хууль хяналтын байгууллагууд нэн даруй шалгана уу!
Эх сурвалж: Даваагийн Мөнх-Эрдэнэ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.27.208
araich dee archaagvi ymaa darga xvmvvc ingedeg ym bna l daa
Хариулах202.9.46.253
Пээ ямар муухай юм бэ эд нар ингэж дураараа авирлаж болдог юм уу дарга гэхээрээ иим хууль зөрчиж болдог юм уу
Хариулах