Д.Дагвадоржийн компани циркийн арын нийтийн эдэлбэр газар дээр худалдааны цогцолбор төв барих газрын зөвшөөрөл гаргуулан авчээ

info@yellow.mn
2022/04/12

Циркийн арын нийтийн эдэлбэр газар Асашёрюү Д.Дагвадоржийн эхнэр М.Отгонцэцэгийн “Рояалплаза” ХХК-ийн мэдэлд очжээ. Тодруулбал, Нийслэлийн засаг дарга Су.Батболдын 2017 оны тавдугаар сарын 29-ний өдрийн А/358 захирамжаар тус газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар  “Рояалплаза” ХХК-д анх олгож байжээ. Улмаар Нийслэлийн засаг даргын 2017 оны аравдугаар сарын 05-ны өдрийн А/741 тоот захирамжаар “Рояалплаза” ХХК-д эзэмшүүлсэн дээрх газрын зориулалтыг өөрчилж газар доорх худалдаа үйлчилгээ, авто машины зогсоол болгон 15 жилээр эзэмшүүлжээ.

Үүнээс гурван жилийн дараа буюу 2020 оны есдүгээр сарын 09-ний өдөр тухайн газрын эзэмших эрхийг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор гэсэн огт өөр зориулалттай болгож 1460200733 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй кадастр гаргаж өгсөн байна.

Энэ үед Нийслэлийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр одоогийн НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ажиллаж байсан юм. Ж.Батбаясгаланг Нийслэлийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх үед Д.Сумъяабазар нь Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдон орон нутгийн сонгуульд намаа удирдан оролцох нь нэгэнт тодорхой болчихсон байв. Нэг үгээр Ж.Батбаясгаланг дахин нэр дэвшүүлэх эсэх асуудал Д.Сумъяабазарын эрх хэмжээнд очсон байсан гэсэн үг. Гэтэл яг ийм эгзэгтэй цаг үед Ж.Батбаясгалан Д.Дагвадоржийн эхнэрийн компанид нийтийн эзэмшил газар дээр худалдаа үйлчилгээний цогцолбор барих кадастрын зөвшөөрөл олгосон нь анхаарал татаж байгаа юм.

Мөн Су.Батболд, Д.Сумъяабазар нарын тухайд нэг намын харьяалалтай, Су.Батболдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнийг сүүлд Д.Сумъяабазар дэргэдээ татан өөрийн ахлах зөвлөхөө болгосон байдаг ажээ.

Товчхондоо бол Су.Батболд, Ж.Батбаясгалан нарын олгосон зөвшөөрлийн дагуу Д.Дагвадоржийн компани тус нийтийн эдэлбэр газар дээр өнөө, маргааш гэлгүй худалдаа, үйлчилгээний цогцолбор төв барих ажлаа эхлүүлэхэд гайхах зүйлгүй болжээ.

 



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.22
    2022/04/18

    Долгорсүрэнгийн хүүхдүүд Монголыг цөлмөж дуусах бодоогүй юу?!?

    Хариулах
  • 202.55.188.106
    2022/04/16

    Японд газар хэзээ ч олдохгүй Монголчуудыг бүтнээр нь доромжлох юмаа Өнхрөад өгөөч сэг ээ

    Хариулах
  • 66.181.161.44
    2022/04/13

    Хаанаасаа ундардаг бузрын шунал вэ

    Хариулах
  • 66.181.161.127
    2022/04/13

    ah lam hotiin da lam bhd ene baitugaig avnaa ,tuv talbain gold baishin bariaguin ih ym

    Хариулах
  • 192.82.71.56
    2022/04/12

    Хөөрхий Даваагийн Мөнх-эрдэнэ орилоод л байсан шүү. Бүгд л шоолоод л байсан штээ.

    Хариулах
  • 139.5.216.113
    2022/04/12

    Больчихмоор юм даа. Яасан дундардаггүй шунал вэ?

    Хариулах
  • 202.126.89.244
    2022/04/12

    Заваарсан юм худалдааны төв нэртэй юм хог шиг байна, энэ хот ер нь эзэнгүй шүү

    Хариулах
  • 176.127.36.50
    2022/04/12

    Бөхчин хүн тэгнэ, гар бариад бугуй барина, хонгодоод шиднэ, ийм давруун

    Хариулах
  • 192.82.75.175
    2022/04/12

    Тэр олон зам хааж барилга барьж болохгүй

    Хариулах
  • 202.9.46.74
    2022/04/12

    Больмоор маа хувхай хар банзал пезда чинь

    Хариулах
  • 66.181.189.226
    2022/04/12

    Болиочээ, Шуналын дэвнүүдээ Олон нийтийн эзэмшлийн газар шүү наана чинь! Та нар ах дүүтэйгээ зайлцгаа!!!

    Хариулах
  • 202.9.41.74
    2022/04/12

    UB duuren delguur.TUTS.odoo bolimoor uom.Avtobusni buudal zogsoh zaigui Tuts.

    Хариулах
  • 202.21.124.129
    2022/04/12

    Энэ хотод чинь худалдааны төв шиг их юм алга Түрээс нь дийлдэхгүй тэгээд зарах барааныхаа үнийг нэмнэ Арай өөр юм хийгээч

    Хариулах