Р.Эмүжин: Д.Сумъяабазар, Д.Дагвадорж хоёроос улсын циркээ буцааж авмаар байна!

info@yellow.mn
2022/04/04

Циркээ л буцааж авмаар байна аа. Д.Сумъяабазар, Д.Дагвадорж хоёроос улсын циркээ нэхэмжилж, Хөгжлийн банкны зээл авсан хамаарал бүхий компанийг нь АТГ-аар шалгуулж, банк хоорондын бантан зутанг нь мөшгүүлж чадахгүй юм бол Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин гурав шударга үнэний дуурь тавьж, гол дүрд нь түмэнтээ дуулж, мянгантаа цэцэрхээд хэрэггүй ээ. Та нар бүгдээрээ ийм л худлаа шүү дээ!

Худалчаар удирдуулсан улс, хулгайчаар захируулсан хотын иргэд циркээ нэхэмжилсээр 14 жил өнгөрлөө, ах дүү хоёр 14 жил худлаа ярихыг сонслоо.

Улсаараа харж, түмнээрээ хүлээж байна даа. Зориулалтын бус байранд зон олноороо энэ хоёр хүнийг л хэлэлцэн байж дэлхийд авъяас чадвараа гайхуулсан залуу циркчдийнхээ тоглолтыг үзлээ, юу сүйтгэж, ямар үнэ цэнийг үгүй хийцгээж байгааг чинь яруу тодоор харлаа. Циркийн урлаг энэ гэр бүлд цэрийн төдий юм байна, монгол түмний хувьд бахархал, түүх, бас ирээдүй юм шүү.

Р.Эмүжин



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна