Н.Учрал: НӨАТ-ын буцаан олголтоороо амьдардаг маш олон хүмүүс байдаг

info@yellow.mn
2022/04/04

УИХ-ын гишүүн Н.Учрал "НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айл маш олон байна. Хүмүүс НӨАТ-ын буцаан олголтоор амьдрал ахуйгаа авч явж, хүлээдэг. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх шаардлага тавигдаад байна" хэмээн ярьжээ. Тэгвэл түүний энэхүү яриа цахим орчинд маш олон хүмүүсийн дургүйцлийг төрүүлээд байна. Учир нь ихэнх хүмүүс НӨАТ-ийн 2 хувийн буцаан олголтоос улиралд 30-40 мянган төгрөгийн урамшууллыг л дансандаа авдаг. Бараа бүтээгдэхүүний үнэ 70 хувиар өсөөд буй энэ цаг үед иймэрхүү хэмжээний мөнгөөр амьдрал ахуйгаа авч явна гэдэг огт боломжгүй зүйл юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна