Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр өчигдөр “Хөгжлийн банкнаас "Сэлэнгийн герефорд" ХХК 4.1 тэрбум төгрөгийн зээл авсан. Гэтэл өнөөдөр тухайн компанийн эзэн нь олдохгүй байна. Баахан үхэр л үлдсэн байна. Энэ асуудлыг АТГ-т өгч шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна" хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл Улсын бүртгэлийн цахим санд "Сэлэнгийн герефорд" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Лханаажав овогтой Баянбаатар, гүйцэтгэх захирлаар Польш улсын иргэн Sowa Michal Grzegorz нар бүртгэгдсэн талаар мэдээлжээ.
Тэгвэл баттай эх сурвалжийн зүгээс "Сэлэнгийн герефорд" ХХК-ийн нууц эзэн нь “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Г.Батдорж гэдэг мэдээллийг өглөө. "Сэлэнгийн герефорд" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Баянбаатар гэгч нь Г.Батдоржийн ээж нь ажээ.
Г.Батдоржийн тухайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Ж.Энхбаяртай найз нөхдийн харилцаатай, хамтарч бизнес эрхэлж байсан нэгэн юм байна. Ж.Энхбаярын тухайд Г.Батдоржийн нэгэн адил Сэлэнгэ аймагт “Грейфорд”, “Сэлэнгэ” үүлдрийн үхрийн фермийг эрхлэн ажиллуулдаг юм.
Тиймээс АТГ Г.Батдорж, Ж.Энхбаяр нарын холбоо хамаарлыг шалгаж Хөгжлийн банкны хохирлыг төлүүлэхэд буруудах зүйл алга.
Г.Батдоржийн энэ тухай ярьсан ярилцлагыг энд дарж бүрэн эхээр нь уншина уу
Тус компани нь 2018 онд Хөгжлийн банкнаас мах бэлтгэлийн кластерийн хүчин чадал сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр 4,1 тэрбум төгрөгийн зээл авсан ч өдгөө хүү, алданги нэмэгдэн 5,1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт үлдэж, чанаргүй зээлдэгчийн ангилалд ороод байгаа юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна