УИХ-ын гишүүн С.Бямбацогтын “Вестерн Холд” ХХК 2019 онд Хөгжлийн банкнаас 61 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Уг асуудлаар түүнийг хууль хяналтын байгууллагад сайн дураараа шалгуулахыг намаас нь үүрэгджээ.
Тэгвэл эрхэм гишүүн энэ талаар байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр, "Нутагтаа аав, ээждээ ойрхон амьдрах л сайхан. Тэр сайхны төлөө би чичлүүлсэн ч гүтгүүлсэн ч зүтгэнэ. Би Ховд Увс ,Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн иргэдийг ажилтай орлоготой, Улаанбаатартай адил өртөгтэй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Үүний улмаас надад янз бүрийн нэр хоч зүүгээд муу муухайгаар дуудаж харлуулах сонин бишээ. Баруун 5 аймгийнхаа иргэдийг өсөж төрсөн нутагтаа сэтгэл хангалуун, хийж бүтээх чин хүсэл эрмэлзэлтай амьдрах боломжийг бүрдүүлэх нь УИХ-ын гишүүн миний эцсийн зорилго билээ. Тухайн бүс нутгаас сонгогдсон гишүүд надтай санал нийлнэ гэдэгт итгэж байна. Үүний төлөө худалч, хулгайчаараа дуудуулах бол дуудуулъя . Эхлээд шалгуулъя гэдэг хүсэлтээ албан ёсоор хуулийн байгууллагад хүргүүлье, баруун аймгийнхан үнэтэй байранд амьдрах нь шударга ёс уу, үнэтэй шатахуун хэрэглэх нь зөв юм уу, үнэтэй талх гурил авч хохирч байх ёстой юу. Шүүх гэм буруутайг тогтоотол хэнийг ч гэм буруутай тооцож үл болно гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Хууль зөрчсөн эсэх нь тогтоогдтол та бүхнийг хүлээцтэй байхыг хүсье" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна