Утаа бууруулах зорилготой байгуулагдсан “Таван толгой түлш” ХХК улстөрчдийн шахааны компани болон хувирчээ

info@yellow.mn
2022/02/28

Улаанбаатарын утааг бууруулах зорилготой байгуулагдсан “Тавантолгой түлш” ХХК улстөрчдийн “шахааны” компани болжээ. Учир нь, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхоролын компани өнгөрөгч 2021 онд М.Ганбаатар захиралтай Тавантолгой түлш ХХК-аас зарласан барьцалдуулагч нийлүүлэх тендерт шалгарсан нь ингэж хэлэхэд хүрлээ. 

Тодруулбал, Байгаль орчны сайд асан Д.Оюунхоролын хамаарал бүхий “Баргил тех” ХХК 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Тавантолгой түлш” ХХК-аас зарласан “Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч эд худалдан авах” тендерт шалгарч 2,1 тэрбум төгрөгийн барьцалдуулагчийг нийлүүлсэн байна.

Д.Оюунхоролын тухайд “Баргил тех” ХХК-ийг 2016 оноос хойш Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсээр ирсэн баримт байна. Таван толгой түлш ХХК-ийн өнгөрсөн хугацааны тендерийн түүхийг энэ мэтээр судлаж үзвэл Д.Оюунхоролын компаниас гадна эрх мэдэл бүхий албан тушаалтнуудтай нэр холбогдсон овоо урт жагсаалт цааш хөврөх бололтой.



“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатарын тухайд хүнд нөхцөлд өдөр шөнөгүй ажилладаг ажилчдынхаа нийгмийн асуудал, цалин хангамжийг нэмэгдүүлэх тал дээр арга хэмжээ авч хэрэгжүүлдэггүй гэх шүүмжлэл өнгөрсөн намар тус компанийн ажилчдын дунд эсэргүүцлийн төвшинд өрнөсөн. 

М.Ганбаатарын тухайд ажилчдаа бодохын оронд ийнхүү албан тушаалд дэвшүүлсэн намынхаа нөлөө бүхий улстөрчдийн компаниудын санхүүг сайжруулахад төрийн мөнгөөр дэмжлэг үзүүлээд сууж байдаг болох нь үүгээр ил болж байна. Ер нь бол түүний энэ мэт үйлдэлд нь хариуцлага тооцож огцруулах ч багадна. 

Нөгөөтээгүүр Улаанбаатарын утаа өмнөх жилүүдээс эрс ихэсч, түлшний чанар муудсан нь Тавантолгой түлш ХХК-д нүүрлэсэн улстөрчдийн иймэрхүү “шахаа”-тай холбоотой байж болзошгүй болчихлоо.

Үргэлжлэл бий...
Эх сурвалж: YELLOW.MN




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.228
    2022/03/02

    По Ганбаа, унтаа Оюунхорол нар гар нийлж ажиллажээ. Тавантолгой түлшийг татан буулгавал таарна

    Хариулах
  • 192.82.69.6
    2022/03/01

    М.Ганбаатар нь цагаан сараар 2 календарь, нэг сүү айлуудаар тараагаад байсан ш дээ. Манайд лав авчраад өгсөн байсан.

    Хариулах
  • 202.126.89.135
    2022/03/01

    Ийм луйварчин хулгайчдаар дүүрчихсэн монголыг төртэй улс гэхэд хэцүү болжээ...

    Хариулах
  • 139.5.217.60
    2022/03/01

    хариуцлагагүй чанаргүй барьцалдуулагч нийлүүлэх тендерийг ар өврийн хаалгаар нөлөө бүхий этгээдэд өгөөд дараа нь иргэдийн эрүүл мэндэд хор хүргэсэн тохиолдолд хариуцлагаа бүрэн үүрэх юм байгаа биз дээ, ард түмний нэхэл хатуу гэдгийг ойлгоорой, сайд байсан авгай хор хөнөөлийг нь хэнээс ч идүү сайн мэднэ, хариуцлагатай хандах ухамсартай гэдэгт чинь найдая

    Хариулах
  • 202.126.90.88
    2022/02/28

    Ард түмэнийг хэтэрхий басамжилж байна.

    Хариулах