Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж байгаад шалгахаар болжээ

info@yellow.mn
2022/02/21

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээлийг олгосон билээ. Ингэхдээ хууль зөрчсөн байж мэдэх нөхцөл байдал үүссэн тул тэдэнд АТГ Эрүүгийн хэрэг үүсгэжээ.

 Гэвч тэдний УИХ-ын гишүүний бүрэн эрх мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулж магадгүй байгаа тул Нийслэлийн Прокурорын Газраас УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-ын даргад тун удахгүй өргөн барихаар бэлтгэж буй гэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна