Их наядаар яригдхуйц чанаргүй зээл олноор нь гаргаж улстөрчдийн бизнесийг тэтгэсэн Хөгжлийн банкны араас Төрийн банк орж болзошгүй нөхцөл үүсжээ. Учир юу гэвэл Төрийн банкаар дамжиж хэрэгжсэн эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөрийн ихэнх мөнгө л гэхэд улстөрд хамаарал бүхий хүмүүсийн хармаа хотоор дамжаад алга болсон сурагтай байна.
Юун ковидийн үеийн эдийн засгийг сэргээх, чоно борооноор гэгчээр хэдэн улстөрчид, тэдгээрийн хамаарал бүхий цүнх баригчдын компаниуд л 10 их наядын хөтөлбөрөөс ахиухан шиг хүртэж хямралыг өнтэй давсан бололтой. Энэ мэтээр эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөртэй холбоотой асуудлыг ултайхан шалгавал Хөгжлийн банкны чанаргүй зээлүүд хажууд нь жулдахаар том асуудал гарч ирж болзошгүй байна.
Нөгөөтээгүүр улстөрчдийн халаасаа түнтийлгэдэг хоёр дахь “Хөгжлийн банк” төрийн мэдлийн “Төрийн банк” болжээ гэж хэлэхэд буруудах юм бас алга. Учир нь тус банкнаас зарладаг тендерүүдийг нэг бүрчлэн шалгаж үзвэл улстөрчдийн хамаарал бүхий компаниудтай холбоотой овоо урт жагсаалт гарч ирж байх юм.
Жишээ дурдахад өнгөрсөн 2021 онд МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын компаниуд Төрийн банкнаас зарласан тендерт өрсөлдөгчгүй шалгарч овоо хэдэн төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулжээ.
Тухайлбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий “Аз хур” ХХК 2021 оны 09 дүгээр сард Төрийн банкнаас зарласан бичиг хэргийн материал нийлүүлэх тендерт ганцаараа материал өгөн шалгарч 729 сая төгрөгийн үнэ бүхий бараа материал нийлүүлсэн тухай баримт Төрийн худалдан авах ажиллагааны сайтад мэдээлэгджээ.
Мөн төрд шахаа хийдгээрээ алдартай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн “Соёмбо принтинг” ХХК ч бас 2021 онд 09 дүгээр сард Төрийн банкнаас зарласан тендерт мөн л өрсөлдөгчгүй шалгарч 350 гаруй сая төгрөгийн маягт нийлүүлжээ.
Төрийн банкны ганцхан сарын тендерийн түүхийг авч үзэхэд улстөрд нөлөө бүхий Б.Батцэцэг, Д.Амарбаясгалан гэдэг хоёр хүнтэй холбоотой сэжим гарч ирж байх бөгөөд энэ хоёр хүний компани нийтдээ тэрбум гаруй төгрөгийг тендер нэрийн дор Төрийн банкнаас авчихсан болох нь тодорхой байна.
“Хүрээний бузрыг ухвал далай” гэдэг шиг Төрийн банкны тендерийн түүхийг энэ мэтчлэн ухвал өөр сонирхолтой баримтууд өшөө ихээр гарч ирэх бололтой. Ямартай ч Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөрийн үед тус банк улстөрчдийн компанийг угжиж тэтгэдэг саалийн үнээ болон хувирсан болох нь тодорхой байна. Энэ ташрамд, улсын мөнгийг улстөрчдийн бизнесийг дэмжихэд ашиглах нь зохимжгүйгээс гадна хууль зөрчсөн үйлдэл шүү гэдгийг Ө.Гантөрд сануулж хэлэх нь зөв болов уу.
Эх сурвалж: Yellow.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
104.205.131.167
10 их наяд бас л жирийн иргэд,шалгуур хангасан аж ахуйн нэгжүүдэд дөнгөж өнгөлөн долоолгох хэлбэрээр 10% олгогдоод бусад мөнгийг МАН ын хан хуваагаад авсан ихэнх мөнгийг Төрийн банк, Хаан банк 2 олгосон гэх үү, тараасан гэх үү? МБ, ЗГ 2 намын нэрээр 1 хөнжилд аль хэдийн орсон. Ер нь МАН чинь Монгол Улсыг санаатайгаар хорлон сүйгэж дуусаагүй бололтой, 16 оны сонгуульд АН хүн бүр дээр 15,0 сая төг өртэй болголоо гээд улиглаад байсан өнөөдөр 5 хан жилийн дотор гадаад өр 2 дахин өсч 32,7 тэр ам дол боллоо үүнээс ЗГ, МБ ын хариуцах өр түүхэн дээд хэмжээнд хүрч ДНБ тэй тэнцэж 13 тэр ам долл хүрлээ. Хүрэлсүх Занданшатар нар чинь хэдэн жилийн өмнө бас л төрийн банк дээрэмдэж 14,5 тэр төг төлөгдөөгүй улсыг хохироосон, Хүрэлсүх 1995 онд Ардын банк с бас МАХН ынЗалуучуудын байгуулагын нэрээр 150,0 дол зээлээд 1 ч төг төлөөгүй тийм л луйварчид шүү дээ, тэгээд өнөөдөр Төрийн толгойд гараад ирсэн, манай иргэд сонгогчид ч дэлхийд байхгүй тэнэг л дээ, энэ данхан толгойт одоо яах бол доо.,
Хариулах66.181.161.39
MAN-iin tsadaj hanahiig meddeggui buzartai shunaliin huudii novshiin hulgaich luivarchidaas mongolchuud salah ni ongorov bololtoi.Salahiin tuld huvisgal l hiinedee.Taivan zamaar shiideh yamar ch bolomjgui boljee.
Хариулах202.9.41.33
10 их наяд нохойн замаар орж намчдыг тэжээсэн гэдэг бол үнээн.
Хариулах202.126.90.36
Өлөн новшнууд том жижиггүй бүгдий н авах юумаа! Олон ядуучуудын дунд хүүхэдүүд чинь амидарна даа!
Хариулах66.181.191.19
ккк. идээ бээр нь задарч эхэллээ. их юм сонсох нээ
Хариулах66.181.161.13
Энэ улс дээрээсээ доошоо хүртэл бүгд ялзарчээ!
Хариулах