Авлигын эсрэг хуулийн дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор албан тушаалтнууд Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn цахим хуудаст хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг. Энэхүү хуулийн хугацаа өнөөдрийн 23:59 цагт дуусгавар болох гэж байна. Өнөөдрийн буюу хоёрдугаар сарын 15-ны 10:30 цагийн байдлаар улсын хэмжээнд 47.3 мянган албан тушаалтан буюу 98.6 хувь нь мэдүүлгээ гаргаад байгааг АТГ-аас мэдээллээ.
АТГ-т шууд мэдүүлгээ гаргах үүрэгтэй төрийн өндөр 338 албан тушаалтны 29 нь гаргаагүй байгаа бөгөөд үүний 12 нь УИХ-ын гишүүн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна