Улсын начин Э.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг цахим хуудастаа хэрэг явдлын талаар дараах мэдээллийг хуваалцжээ. Тэрбээр “Хайрыгаа маш их санаж байна хайр халамжаар нь дутаад байна. Цаг хугацаа хурдан юм аа. Хайрт ханиа алуурчдын гарт алдаад 10 сар гаруй боллоо. Яагаад алуурчид гэж олон тоон дээр хэлж байна вэ гэхээр, хажууд нь амаараа хатгагч хийсэн өвгөн, хаяад зугтсан хамсаатан, магадгүй гар хөлийг барьж өгчихөөд зугтсан байх өндөр магадлалтай. “Бөөн юм болоод байна шүү дээ” гэхэд хээв нэг миний өрөөний тавилга өнгөрлөө гээд хаяад явсан эр хүний үнэргүй дүр исгэгч нарын цэвэр буруугаас болж алуурчны гарт алтан амиа алдсан ханиа бодохоор гол зурж элэг эмтэрч байна.
Нөгөө алуурчин нь яасан хам хэрэг ,бүлэг болбол ял нь хүндэрнэ гээд бүгдийг нь буруугүй гэж жүжиглэсэн хэрнээ шантаачилж эмчилгээний мөнгө нэхээд л. Үнэхээр л ямар ч буруугүй бол ядаж ирэхгүй юм аа гэхэд гар утас, viber, facebook бүгдийг нь мэдсээр байж эмгэнэл илэрхийлж яагаад болдоггүй юм бол. н.Ганзул гэх эмэгтэй харин надтай ирж уулзаж эмгэнэл илэрхийлээд явсан. Эх хүн учраас бас нэг хүн чанар гаргасан байлгүй дээ. Эхэндээ алуурчны эхнэр нь хүртэл над руу н.Эрдэнэбат гэдэг “Хо” нэртэй хорчин л юм ярьсан гэж байна. “н.Гал-Эрдэнэ хаалгыг түгжиж алалцаг гээд хаяаад явсан байна” гэж ярьж ярьчихаад дараа нь тэднийг дурсахаа ч байсан.
Бид өдийг хүртэл дэндүү хүлцэнгүй, дэндүү хүнлэг хандсан шүү муу, сайн хог шаарнууд минь. Мөрдөн байцаах ажиллагаа яаж явдгийг хэдүүлээ харнаа. Хари шүүх эмнэлэгийн дүгнэлт үнэн зөвөөр гарсан байна лээ, баярлалаа” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.77.87
Ерөөсөө бүх буруу Гал эрдэнэд байгаад байгаа яасан их обистой яасан их түгждэг яасан их хүн чанаргүй хүмүүстэй яасан их бөх бат хаалгатай юм сэр сэр
Хариулах