"Монполимет" группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасанг Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Тус компани нь өнөдрийн байдлаар Хөгжлийн банкинд 113.5 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өртэй байгаа талаарх мэдээлэл саяхан цацагдсан юм.
Тэрбээр энэ талаар "АТГ-с залгаж байх юм. Шалгана гэнэ үү. Би одоо ямар гэм хийчихсэн юм бол? Захиалгат үйл ажиллагаа эхэллээ дээ. Ил тод бүх юмаа ил тод зэрэгцүүлээд тавиад явна даа.
Авлигатай тэмцэх газар чинь албан тушаалтануудын авилгалын хэргийг шалгадаг гэж бодсон чинь улс эх орондоо стратегийн үйлдвэр барьж өгсөн хөлс хүчээ дусааж явдаг хүмүүсээ шалгадаг юм байна. Миний ээж 2016 онд гишүүн болсон. Монцемент дээр зээл олгох тогтоол 2014 онд гарсан байдаг" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.242.243.194
Бизнес хийж байгаа хүмүүсээ оролдож байхаар их хуралд суусан эрхээ хэтрүүлсэн албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гишүүн , тэдгээрийн ах дүү хам хамсаатан луйварчдаа шалгаач АТГ?!!. Айгаад бну эсвэл хамсаатан уу????
Хариулах