УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын компани Хөгжлийн банкинд төлөх ёстой 33.1 тэрбумын зээлээ төлөөгүй байна

info@yellow.mn
2022/01/31

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг сервис”  ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн асуудалд нэр холбогдож байв. 

Тэгвэл Хөгжлийн банк уг зээлийг 2020 оны нэгдүгээр сарын гуравны өдөр гаргаж өгсөн байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар тус компанийг  Хөгжлийн банк “эргэн төлөлтийн төлбөрийн зөрчил үүссэн зээлдэгчийн жагсаалт”-даа оруулжээ.

Тодруулбал, “Вертекс майнинг сервис”  ХХК нь өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкинд 33 тэрбум 137 сая төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь ийнхүү эрсдэлтэй зээлдэгчдийн жагсаалтад багтахад хүрсэн бололтой.

“Вертекс майнинг сервис”  ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Элчин сайд Ө.Батбаяр нар бүртгэгдсэн байдаг аж.  

Мөн Улсын Бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны мэдээлэлд “Вертекс майнинг сервис” компанийн  гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн дүү болох Хассуурийн Хашчимэг гэгч ажилладаг талаар бичжээ.  

Х.Ганхуяг нь “Хэра инженеринг”-ийн 50 хувийг эзэмшдэг бол түүний охин компани “Хера инвенстмент”-ийн 10 хувийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням эзэмшдэг байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна