Ц.Гарамжавын компанийн ₮113.5 тэрбумын зээл, М.Билэгтийн компанийн ₮52.5 тэрбумын зээл тус чанаргүй зээл болон хувирч, улсыг хохиролд оруулжээ

info@yellow.mn
2022/01/31

УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн “Ачлал трейд” ХХК 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр  Монгол Улсын Хөгжлийн банкнаас 15.0 сая долларын зээл авчээ. 

Тэгвэл өнөөдрийн байдлаар энэхүү зээлийн өр 10.7 сая доллар,  үндсэн зээлийн хүүгийн өр 3.1 сая доллар, хур хүү 76 мянган доллар, торгуулийн хүү 173 мянган доллар буюу  уг зээлийн нийт үлдэгдэл 18.4 сая доллар болжээ. Энэ монгол төгрөгөөр 52.5 тэрбум болж байгаа аж.

Харин УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын “Монполимент” ХХК Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 65.0 сая долларын зээл авчээ. 

Өнөөдрийн байдлаар тус зээлийн үндсэн өр 31.6 сая доллар, үндсэн зээлийн хүүгийн өр 7.5 сая доллар, хур хүү 206 мянган доллар, торгуулийн хүү 452 мянган доллар буюу уг зээлийн нийт үлдэгдэл 39.8 сая доллар болжээ. Энэ нь монгол төгрөгөөр 113.5 тэрбум төгрөг болж байгаа юм байна.

Дээрх хоёр зээлийн тухайд чанаргүй зээлийн ангилалд багтсан талаар Хөгжлийн банкнаас мэдэгдлээ. 

ЭХ СУРВАЛЖ: YELLOW.MN



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.78.32
    2022/02/01

    Bilegt gishiin maani denj gotsoitol husaj dee kkk

    Хариулах
  • 202.72.245.138
    2022/01/31

    Энэ Билэгт эмээ шударга ёс гээд ясан бэ

    Хариулах