Залуу гишүүдэд залуур атгуулахдаа ийм тэнэглэл, ихээхэн балинч зан хүлээгээгүй ээ. Манай өнөө хэд Бурхан багшийн оронд зурхайн номон дээр заларч, Дарь эхийг орлон ханын хуанли дээр монцойдог болсон. Өнгөрсөн 30 жилийн турш энэ хэдийгээ ханын цаг, аяга шаазан, айргийн хул, бидон савнаас харсаар ирлээ, хөгжсөн үү, үгүй. Өөдтэйг эхлүүлж, өмнөхөө бараагүй байж өөрийгөө тахин шүтүүлэх өчүүхэн аргуудыг өнө мөнх хуулаастай, өөр давуулж нугалаастай. Цаг үе өөрчлөгдөж, цэнхэр гариг ч бас хувьсан өөрчлөгдөж, залуу үе өөрөөр харж, өөрөөр сэтгэдэг болсон шүү. Өөрчлөлт хүлээсэн нийгмийн захиалга нь 70, 80-аад оныхон байсан, гэтэл яав. Ах эгч нараасаа ялгарах юмгүй, ам гэж уургын морь, амжилт гэж ургаа хад. Ямба нь нэмэгдэж, ял нь зувчиж, ааш авир нь арслан бар, ажил хэрэг нь аалзны хөл. Ядаж байхад зөвлөх гэж хоолны савнууд нь жил тойрон зургийг чинь хараад байхаар жирийн иргэд уйдаж залхаад, пологтоод, бөөлжис нь хүрдэг юм гэж хэлээгүй юу? За тэр ханын хуанли бол бүүр зугаа цэнгэлийн зуурдын охь. Удахгүй хогийн цэг дээр ховрын юм болоод хэвтэнэ.
За дахиад хэлье, залуу үе чинь УИХ-ын болон орон нутгийн сонгуульд саналаа өгөхөө байсан, цагаан хуудас илгээдэг болсон. Мэдэхгүйдээ тэр үү, үгүй. Мэдэхийн сайнаар мэдээд, мэнд мэдэхэд чинь шоолдог болсон. Тэдний хувь хүний хөгжил, боловсрол, сонирхол, дуулдаг дуу, уншдаг ном, үздэг кино бол мэддэггүйд харь гариг, мэддэгт халаасны удирдлага. Ингэж улстөрч болохгүй ээ, ийм онигооны гишүүн, сайд ч гэж хаана байлаа. Ядаж нэрээ бодож, нэмнээгээ хичээж, сонгогчдоо алд хүндэлж, залуусаа дэлэм ойлгоод өг дөө. Өнгөрсөн зуун руу улс орноороо унамааргүй байна шүү, хөөе!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.87.110
Оюунчимэг билүү ЧД соногдсон гишүүн Богд Зоноховын хөшөөг ЧД нутаг дэвсгэрт суурь тавьсаныг үл мэдэгч тэр эмэгтэй бас хуанли дээр зурагаа хэвлүүлэж боов чихэр тарааж байна. УИХын дарь эх болтой доо
Хариулах