Х.Баттулга: Жижиг бизнесүүдээ болиод бусад Монгол хүндээ боломж олго! Том байгаач Баатарсайхаан

info@yellow.mn
2022/01/27

Ерөнхийлөгч асан Х.Баттулга: Чи өнөөдөр Монголын хамгийн олон харилцагчтай банкийг эзэмшиж байна. Монголын хамгийн үнэтэй, хамгийн өндөр өртөг, сервистэй автомашины бизнесийг чи хийж байна.  

Монгол малын хамгийн ашигтай түүхий эдээр чи ганцаараа монополь шахуу бизнес хийж байгаа. Одоо АНУ-ын зах зээлд гарлаа. Энэ хэр хэмжээндээ том байгаач Баатарсайхаан. 

Утаагүй зуух нийлүүлэх тендерийг хүртэл авчихдаг MCS шиг ашигтай байж болох жижиг бизнес болгоныг битгий хамаад бай.  Одоо тэр сүлжээ хоол, пицца, хэвлэх үйлдвэр гэх мэт жижиг бизнесээ болиоч ээ. Бусад монгол хүндээ боломж олгож зах зээлийг нь суллаж өгөөч ээ. Хэн Хаан банкны эзэнтэй өрсөж пицца зөөж гүйх юм бэ. Том бай, Баатарсайхаан

Эх сурвалж: itoim.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна