Л.Оюун-Эрдэнэ бусдыг ална, тална гэж сүрдүүлдэг ёс зүйгүй нэгнээр зөвлүүлэн улс удирдаж байна

info@yellow.mn
2022/01/26

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ё.Отгонбаярын эхнэр Ш.Батнасангийн хувьцаа эзэмшдэг “Нүүдэлчин групп” ХХК Хөгжлийн банкнаас 17,7 тэрбум төгрөгийн зээл аваад эргүүлж төлөхгүй байгаа асуудал хэвлэлд цацагдсан. Үүнээс үүдэж Ё.Отгонбаярын гэр бүлийн байдал тогтворгүй болж салж сарнихдаа тулсан тул тэрбээр уг асуудлыг хөндөж бичсэн сэтгүүлчдийг "ална" хэмээн сүрдүүлжээ.

Ё.Отгонбаяр нь Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогдохоос өмнө Боловсролын сайд, УИХ-ын гишүүн, АНУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэгэн юм.

Ё.Отгонбаярын тухайд бусдыг ийнхүү сүрдүүлж байгаа нь нэг бус удаагийн үйлдэл биш. Тэрбээр өмнө нь бусдыг сүрдүүлэх замаар “Ланд 200” автомашиныг нь дээрэмдсэн гэдгийг 2013 онд Улсын мөрдөн байцаах газраас мэдээлж байв.  Тодруулбал, 2013  оны гуравдугаар сарын 20-ны өдөр иргэн Ч гэгч “Энхтайваны гүүрэн дээр явж  байгаад хэсэг залууст зодуулж,  машинаа дээрэмдүүллээ” гэх мэдээллийг УМБГ-т ирүүлжээ. /https://news.mn/r/634695//

Тэрбээр  энэ талаар цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо “УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Боловсролын сайд байхдаа миний Налайх дүүрэгт барьсан барилгын зөвшөөрлийг өгөхгүй байсан. Улмаар барилга хүлээн авахдаа  орлогын 4/1 буюу 230 сая төгрөг өгөхийг санал болгосон. Энэ саналыг нь хүлээн аваагүй  учраас бүлэг залуусаар зодуулж, Ланд-200 машиныг нь дээрэмдүүллээ”  хэмээн мэдүүлж байжээ.

Тухайн үед иргэн Ч-гийн гаргасан гомдлын хүрээнд мөрдөн  шалгах ажиллагаа явуулахад Ё.Отгонбаяр нь бусдаас авилга авахыг санал болгосон болох нь холбогдох баримтуудаар нотлогдсон байна.

Ямартай ч энэ бүхнээс харахад Ё.Отгонбаярын "сэтгүүлчдийг ална" хэмээн сүрдүүлсэн асуудал нь зүгээр ч нэг бухимдал биш болох нь эндээс харагдаж байна. Нөгөөтээгүүр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ иймэрхүү ёс зүйгүй нэгнээр зөвлүүлж улс удирдаж байгаа нь Монгол төрийн бодлого ямар хэмжээнд уруудан доройтож, ялзарсныг батлан харуулсан үйл явдал боллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна