Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны аав Ж.Төмөрсүхийг БОАЖ-ын сайд асан Н.Уртнасангийн тушаалаар 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаан тайгын улсын хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалаас чөлөөлжээ.
Улмаар Ж.Төмөрсүхийг Хөвсгөл нуурын хамгаалалтын захиргааны даргаар шилжүүлсэн томилсон бөгөөд түүний оронд Э.Батцоожийг Улаан тайгын хамгаалалттай газрын захиргааны газрын даргаар томилсон байна.
Дээрх томилгоог Улаан тайгын улсын хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааныхан эсэргүүцэж, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаад байгаа гэдэг мэдээлэл байна.
Ж.Төмөрсүх гуай саяхан Тайгын амьтдад гурван тонн орчим хорголжин тэжээлийг байгаль хамгаалагч, мэргэжилтэн нартайгаа явганаар зөөвөрлөн хүргэж өгөөд уулнаас бууж ирээд байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна