Монгол Улсын Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг жүдо бөхөөс зодог тайлж, холимог тулаанд хүч үзэхээр болсноо мэдэгдлээ. Тэрбээр өчигдөр болсон Хөдөлмөрийн баатар цолныхоо хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр энэ тухайгаа мэдэгдэж, "Өнөөдөр миний хайрлаж хүндэлдэг бүх хүн иржээ. Би өнөөдөр та бүхэнд маш том шийдвэрийг хэлэх гэж байна. Би өнөөдөр жүдогийн амьдралаа орхиж байна. Дахин жүдо барилдахгүй. Ингэж хэлэхээр хэцүү байна. 16 жил жүдо бөхөөр хичээллэж, сайхан хамт олон, найз нөхөдтэй боллоо бүгдэд нь баярлалаа. Үе үеийн багш нартаа баярлалаа. Үүнээс хойш холимог тулааны UFC-д орохоор болсон. Тун удахгүй та бүхэндээ аваргын бүсийг авчрах болно гэдгээ амлая. Нийт жүдогийнхоо хамт олон баярлалаа. Хайртай аав ээж, хайртай багшдаа баярлалаа" гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.74.57
Мундаг тамирчиндаа амжилт хүсье.
Хариулах