“Уухай” хамтлаг “Хүн сүрэг” нэртэй уран бүтээлээ гаргалаа

info@yellow.mn
2022/01/14

“Уухай” хамтлаг Монгол үндэстний соёлын өв болох хөөмий, уртын дуу, морин хуурын аялгууг рок хөгжимтэй хослуулан “Монгол рок” урсгалыг бий болгож буйгаа зарлан, анхны уран бүтээлээ сонсогчдын хүртээл болголоо. “Хүн сүрэг” нэртэй тус уран бүтээлийг Соёлын яам, Соёл, урлагийг дэмжих сангийн туслалцаатайгаар бүтээсэн байна.

Тус хамтлагийн шинээр гаргаж буй “Монгол рок” урсгалын үндсэн элемент нь хөөмий, хархираа зэрэг гагц монголчуудын соёлын өвийг уртын дуу, морин хуур, товшуур, цуур, төмөр хуур, хэнгэрэг зэрэг хөгжмийн зэмсгийн дуугаралттай хослуулан орчин цагийн рок хөгжмийн зэмсэг, элементтэй уусган нэгтгэж энэхүү цоо шинэ урсгалыг бий болгосноороо онцлогтой аж.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна