ТэнГэрЛиг Медиа Групп (MSE: TNGR) ХК нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны нээлттэй хувьцаат компани бөгөөд өргөн зурвасын телевиз, дижитал медиа, сурталчилгаа, эвент зохион байгуулалт, OTT стриминг болон бүтээлч контент үйлдвэрлэл зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Группын бүрэлдэхүүнд одоогийн байдлаар Монгол ТВ, ТэнГэр ТВ, Unread, ORI Media, ORI Studios компаниуд хамаарагдаж буй. Нээлттэй, хувьцаат медиа компани байснаараа олон нийт хэвлэл мэдээллийн компанийг эзэмших, үйл ажиллагаанд нь хяналт тавих, ашиг өгөөжөөс нь хүртэх боломжийг бүрдүүлж, цаашлаад хэвлэл мэдээллийн салбарт шинэ жишиг тогтоож, түүгээрээ дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилготой юм.
Хувьцааны өсөлт
TNG нь Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй “Е-Моние” ХК-тай урвуу нэгдэл (RTO) хийх замаар нээлттэй компани болсноор хувьцааны үнэ нь ₮2.179-өөс өсч, ₮21.000-д хүрээд байна. Энэ нь хувьцааны ханш нь 9.6 дахин өссөн гэсэн үг юм. Түүнчлэн 2021 оны 3 дугаар улиралд 673.99 хувийн өсөлт үзүүлжээ.
Медиа нэгдлийн хүрээнд бусад ажлууд
ТэнГэр ТВ нь 2021 оны 12 сарын 31-нд нээлтээ хийж, мэргэшсэн баг, олон улсын стандартад нийцсэн техник, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар шинэлэг контентуудаа цацаж эхлээд байна. Түүнчлэн 2022 ондоо томоохон цогц медиа ажлууд хийхээр төлөвлөжээ.
Харин “Монгол ТВ”-ийн хувьд контент үйлдвэрлэлийн салбарыг олон улсын жишигт хүргэх зорилгын хүрээнд “ORI Studios” төслийг хэрэгжүүлж, контент бүтээгч бүхий л оролцогч талуудыг нэгтгэсэн цогц хабыг 2022 онд ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна