"Геологийн төв лаборатори"​ захирал Э.Тэгшжаргал​д холбогдох их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

info@yellow.mn
2024/09/24

Нийслэлийн прокурорын газраас "Геологийн төв лаборатори" Төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтан Э.Т нь тус газрын нягтлан бодогч М.Х, төрсөн дүү Э.Б нартай бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Тус ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан Э.Тэгшжаргал нь 2020 онд "тогтмол цалинтай ажилчдад шагналт цалин олгох тухай" тушаал гаргасан асуудал нь дэлгэгдэж байлаа.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна