Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Л.Баярмандалыг томилжээ.
Л.Баярмандал нь уулын инженер, геологич мэргэжилтэй. Боловсролын шинжлэх ухааны доктор//Ph.D/. ОХУ-ын ГХДС, Япон улсын Тохоку Их Сургуулийг төгссөн байна.
Ажилласан байдал:
1990-1998 онд Геологи Эрдэс Баялгийн Хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан
2005-2007 онд Япон Улсын Тохоку Их Сургуульд Ассистант багш
2007-2011 онд Сүмитомо Корпорацид Менежер
2011-2014 онд “Прайм Алянс” ХХК-д Гүйцэтгэх захирал
2014 онд “УСУ Койл” ХХК-д Гүйцэтгэх захирал
2014-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газарт Судлаач ажилтан
2017 онд Геологийн судалгааны төвд Судлаач ажилтан
2017 онд “ЭТТ Майнинг” ХХК-д Зөвлөх
2017-2021 онд Ерөнхий сайдын Ажлын албанд Орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна