Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон УИХ-ын чуулганы хуралдаанд газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрээр энэ талаар "Газрын тос боловсруулах үйлдвэр дөрвөн багц ажил болон тусдаа дамжуулах хоолой гэсэн нийт таван багц ажлаас бүрдэж байна. Өгөөдрийн байдлаар Энэтхэгийн 178 хүн, туслан гүйцэтгэгч Монгол компанийн 387 хүн ажиллаж байна. Дамжуулах хоолойн тендерийн гэрээ байгуулагдаж, гарын үсэг зурсан. Бүтээн байгуулалтын ажил Таван-Уулын талбайгаас хийгдэх бөгөөд гэрээний дагуу 32 сарын хугацаанд бүтээн байгуулалтыг хийж дуусгана гэж заасан" гэлээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Гол нь газрын тос боловсруулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орох уу, та үүнийг толгойгоороо хариуцах уу" гэхэд Г.Ёндон "Толгойгоороо хариуцна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.81
Чадвал алдар гавяа чинэ могол даяар цууратана чадахгүи бал хар толгоигоо өгөхиин юумуу
Хариулах