Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын их засвар шинэчлэлтийн ажлын явцыг танилцуулж байна

Т.Ганцэцэг
2022/05/06

Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын их засвар шинэчлэлтийн ажлын явцын талаарх мэдээллийг танилцуулж байна.

Багц 1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар Модотын давааны ар хүртэлх 37.26 км авто зам юм. Ажлын талбайд 23 хүн, дөрвөн техник тоног төхөөрөмж ажиллаж, тус хэсгийн хучилтын ажил дуусжээ.

Багц 2: Хар модотын давааны араас Урьхан хүртэлх 45.5 км зам юм. Ажлын явц 22.2 хувьтай үргэлжилж байгаа. 

Багц 3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам. Ажлын талбайд 62 хүн, 25 техник тоног төхөөрөмж ажиллаж, хучилтыг дуусгажээ. Тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажил хийгдэж байна. 

Багц 4: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндиий хүртэлх 45.08 км зам. Уг замын ажлын явц 10.4 хувьтай явагдаж байна. 

Багц 5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам. Ажлын талбайд 49 хүн, 16 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Ажлын талбайд төмөр замын гурван гарамын ажил, тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажил хийгдэж байна. Нийт ажлын явц 60.7 хувьтай явагдаж байгаа аж.

Дашрамд сонирхуулахад, Дарханы замын бүтээн байгуулалтын удаашралтай хэсэгт ЗХЖШ-аас хүч нэмэгдүүлэн ажиллуулах тухай шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаад байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна