Ш.Адьшаа: Пропорциональ тогтолцоог би хувьдаа дэмжиж байгаа

info@yellow.mn
2023/05/05

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар АН-ын гишүүн Ш.Адьшаа  “Үндсэн хууль бол үндэсний зөвшилцлийн бичиг баримт. Засгийн газраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж ирэхдээ 30 жилийн алдаа, оноо ба түүний дотор Монголын улс төрд болж байгаа болон нийгэм, эдийн  засаг  төдийгүй ард түмний амьдралд дүгнэлт хийх, засч залруулахыг хичээж байгаа учраас Үндсэн хуулийг өөрчлөлтийг хэлэлцүүлэгт оруулж ирлээ гэж ойлгож хүлээж авч байна. Пропорциональ тогтолцоог би хувьдаа дэмжиж байгаа. Харин УИХ-ын гишүүдийн тоог Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын үүднээс   нэмэхээр оруулж ирлээ гэж ойлгож байна” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна