Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярыг төрөөс төрсөн тэрбумтан хэмээн тодорхойлж болох үндэслэлтэй. Учир нь тэрээр 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХСангаас “Газар Агро” ХХК, “Газар Буудай” ХХК зэрэг хоёр компаниараа 1 тэрбум 950 сая төгрөгийн 3 хувийн нэн хөнгөлөлттэй зээлийг авсан дуулианд нэр холбогдож байв.
Түүний хувьд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн сумын нутагт Сэлэнгэ үүлдрийн үхрийн үржлийн аж ахуйг эрхэлдэг гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэрээр энэ аж ахуйгаа ЖДҮ-ээс авсан мөнгөөрөө босгосон хэмээн бахархан ярьсан нь бий. Мөн тэрээр хариуцлага яригдах болоход “ЖДҮ авсан болохоос авилга авч, улсын мөнгө хулгайлаагүй” хэмээн өөрийгөө өмгөөлсөн гэх.
ЖДҮХСангаас улстөрийн нөлөөгөө ашиглаж зээл авсан нэр бүхий гишүүд ямар нэгэн хэмжээгээр хуулийн хариуцлага хүлээсэн байтал Ж.Энхбаяр мэтийн улстөрчид хариуцлага хүлээх нь бүү хэл албан тушаалаар шагнуулж төрийн өндөр сэнтийд эргэж заларсан нь гайхаш төрүүлдэг.
Тэгвэл Ж.Энхбаяр гэдэг хүн ЖДҮ-ийн мөнгөөр босгосон Сэлэнгэ үүлдрийн үхрээ төрд эргүүлэн “шахаж” эхэлжээ. Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгийн 2021 оны 11-р сарын 25-ний өдөр гаргасан “Гэрээ байгуулах эрх олгох тухай” А/411 тоот тушаал үүнийг баталж байна.
Уг тушаалд “Булган аймагт хэрэгжиж буй Шинэ хөдөө төсөлд өсвөр хээлтүүлэгч бух нийлүүлэх багцад 550,000,000 /таван зуун тавин сая/ төгрөгийн үнийн санал ирүүлсэн “Газар агро” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн, “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосугай” хэмээжээ.
Төрийн худалдан авах ажиллагааны газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан хээлтүүлэгч бух нийлүүлэх энэхүү тендерт 550 сая төгрөгийн санал өгч ялалт байгуулсан “Газар агро” ХХК бол Ж.Энхбаярын “Газар” ХХК-ийн охин компаниудын нэг нь.
Уг тендер шалгаруулалт явагдаж байх үед Ж.Энхбаяр нь аль хэдийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдсон байсныг ч дурдах нь зүйтэй.
Нэг үеэ бодоход эрчимжсэн мал аж ахуй манай улсад боломжийн хэмжээнд хөгжсөн, сайн үүлдрийн үхрийн үржлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн тоо лавтай арав, хориос дээш давсан. Гэтэл яагаад тэр олон компаниуд дотроос З.Мэндсайхан сайдтай ХХААХҮЯ-ныхан ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярын компанийг шалгаруулж 550 сая төгрөгөөр санхүүжүүлэв гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм. Үүний цаана төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалын давуу байдлаа ашиглан энэ мэтээр нэгнийхээ бизнесийг “дэмждэг” юм биш биз гэдэг хардлага байгааг нуугаад яахав.
Нөгөөтээгүүр Ж.Энхбаяр, З.Мэндсайхан нарын тухайд нэгэнт л төртэй бизнес хийх гэж байгаа бол төрийн албан тушаалаа өгөөд үхэр нийлүүлэх ажлаа үргэлжлүүлэн хийгээд явах нь хаана, хаанаа нэр цэвэр асуудал. Түүнээс төрийн сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын суудалд суучхаад иймэрхүү арга замаар нэгнийхээ ЖДҮ-ийн мөнгөөр босгосон бизнесийг дэмжих ёс зүйд нийцэхгүй асуудал юм.
ЭХ СУРВАЛЖ: YELLOW.MN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.237
Төрийн мөнгөөр авсаныг нь бичсэний төлөа юун их уурсдаг юм бичиж болохгүй юу
Хариулах66.181.182.166
550 сая аа хуваагаал авсан бгаа, Ийм заваан юмнууд л төрийн мөнгөөр баяжицгааж байна даа! Тэд л Монгол улсыг ийм ядуу хэцүү байдалд оруулж бна!
Хариулах66.181.161.41
Өөр ийм үүлдрийн бух Монголд байхгүй. Тийм олон аж ахуй байдаг бол сайн л байна. Жинхэнэ Монгол Сэлэнгэ үүлдэр энэ аж ахуйд байдаг. САЙН СУДАЛ. Сэтгүүлчхорчинминь
Хариулах