Нөмрөг, Минжийн хангайд Ц.Элбэгдоржоор гахай шүршүүлсэн хүн УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн үү?

Т.Ганцэцэг
2022/05/11

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Хөвсгөл аймагт ажиллахдаа нисдэг тэрэг хөлөглөсөн талаар твиттерт шүүмж өрнөсөн. Тэгвэл тэрээр уг шүүмжийн хариуд Ц.Элбэгдорж шиг Азаргын голд шалдан хүүхнүүдтэй зугаалаагүй. Нөмрөг, Минжийн хангайд онгоцоор нисэж пулемётоор амьтан хядаагүй, ажлаа хийж яваад ирсэн гэлээ. 

Түүний ярьж буй хэргийн талаар Шуурхай.мн дээр 2012 онд ийн нийтлэгдэж байжээ. / Энд дарж уншина уу/

Тус нийтлэлд Ц.Элбэгдорж Минжийн хангай руу нисдэг тэрэг хөлөглөн бас л ан ав хийж байгаад ирсэн гэнэ. Түүнийг зугаацуулах ажилд манай дарга нар ч гар таталгүй оролцжээ. Минжийн хангай руу нисдэг тэрэг хөлөглөсөн энэ ан авд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Сэргэлэн /одоогийн УИХ-ын гишүүн/, Зэвсэгт хүчний АДХЦ-ийн командлагч, бригадын генерал Т.Дашдэлэг нар оролцсон гэнэ. Тэдний ан ав хийхээс гадна Минжийн хангайд нисдэг тэргээр очоод Буур, Минжийн голд загасчилсан хэмээн учир мэдэх хүмүүс ярьцгааж байна. Т.Дашдэлэг генералын хувьд одоогоос хоёр жилийн өмнө буюу 2010 оны 3 сарын 18-нд Ц.Элбэгдоржоос бригадын генерал цол авсан, түүний талын хүн. Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Сэргэлэн ч гэсэн Ц.Элбэгдоржийн хамгийн итгэлт найзуудын нэг гэж бичжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.74.26
    2022/05/13

    ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН ДЭД ДАРГА, КОМИССАР ДУМАА НАМСРАЙ МАШ ОЛОН УДАА ДАРГА НАРЫГ ДАГУУЛЖ ЯВСАН АЛДАРТАН.

    Хариулах
  • 66.181.161.106
    2022/05/11

    Үнэн шд хилчид мэдэж байгаа халх голд 20 гаруй гахай алсан

    Хариулах